Замын цагдаагийн газарт 13 цагийн байдлаар 269 дуудлага иржээ
2015/04/03
2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 362 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 256 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 15 бүртгэгдэж 15 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 4 хүүхэд өртснөөс сургуулийн насны 3, сургуулийн өмнө насны 1, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 3, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 119 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал: СБД-ийн нутаг Бага тойруу 11 дүгээр хорооллын 6 дугаар байрны зүүн замд Т.Gaia маркын авто машины жолооч Г нь явган зорчигч 06 настай Х-г мөргөж гэмтээгээд хэргийн газрын орхиж явсан.
ХУД-ийн нутаг Шувуун фабрикийн замд улсын дугааргүй мотоциклын жолооч Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож шон мөргөж өөрөө гэмтсэн.
Цас орж гудамж замд хальтиргаа гулгаа ихээр үүсэнтэй холбоотойгоор одоогийн буюу 13 цагийн байдлаар зам тээврийн 269 дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн осол гарч байгаа шалтгаан нь замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар нь зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа, цаг агаарын нөхцөл байдал, зорчих хэсгийн гадаргууны байдалд хурдаа зөв сонгож хөдөлгөөнд оролцох, хажуу хоорондын зайг зөв сонгох талаар бичээрэй мөн өгсүүр уруу замууд дээр осол их гарч байна
Зам тээврийн осол, замын түгжрэл саатал бий болж хөдөлгөөний эрчим удааширсан байна. Иймд иргэд, жолооч та бүхэн онцын шаардлага байхгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөж байна. Хэрэв та замын хөдөлгөөнд оролцох бол цаг агаарын нөхцөл байдал, зорчих хэсгийн гадаргууны байдал, тээж яваа ачаа, хөдөлгөөний эрчимд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоорой. Цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдсан, хальтиргаа гулгаа ихээр үүсч замын нөхцөл байдал хүндэрсэн байгаа тул Онцгой байдлын ерөнхий газраас Архангайн салдаг уулвараас баруун аймаг руу явах замын хөдөлгөөнийг хязгаарласан байна.