Жаахан байхаасаа ээжийгээ даган урлагтай танилцсан бүсгүй бол жүжигчин З.Номундарь. Түүнийг өдгөө танихгүй хүн ховор гавьяат жүжигчин Одноогийн охин хэмээн олны танил болсон. Ээжээсээ нууцаар СУИС-ийн жүжигчний ангид элсэхээр шалгалт өгч явсаар эцэст нь тэнцэх гэх хариуг сонссон гэдэг. Жүжигчин хүний амьдрал хэцүү гэдгийг И.Одончимэг мэдэх тул ийн охиноо жүжигчин мэргэжлийг сонгоход дургүй байсан биз ээ. Сургуульдаа тэнцсэнээ ээждээ хэлэлгүй "би тэнцээгүй" хэмээн тоглоход "за яахав дээ тэнцээгүй бол тэр л биз", "хоолонд орох уу" гэж хүлээж авсан ажээ. 

Арга үгүй биз тэрбээр урлагтаа бүхий л залуу насаа зориулсан авьяаслаг жүжигчин. Тийм ч учраас энэ мэргэжлийн хэцүү хатууг хэн хүнээс илүүтэй мэддэг дээ охиноо өөрийнхөө замналаараа явж байгаад алдах вий гэсэн дээ "тэнцээгүйд" нь баярласан байх. Гэхдээ өдгөө өөрийнхөө удирдлага нь дор жүжигчин мэргэжилд нь гаршуулж яваа. 

Д.Ана