Нэг хүний толгойг тасдаж, нөгөөг нь зэрэмдэглэж хөнөөсөн хэргийг хэлэлцэж байна
2015/04/05
Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд хоёр хүнийг санаатайгаар хэрцгий аргаар хөнөөсөн Б.И нарт холбогдох хэргийг хэлэлцэж байна. Шүүх хурал эхлээд нэг цаг болж байна.
Хэргийг эргэн сануулахад БЗД-ийн есдүгээр хороо, Давсны булаг гэх газрын ойролцоо орших уулын орой дээрээс толгойгүй нэг, хэн болох нь танигдахгүй болсон нэг цогцос, нийт хоёр эмэгтэйн цогцос олдсон бөгөөд цагдаа нарыг хэргийг шалгаж сэжигтнийг баривчилсан байдаг. Б овогтой И нь 2014 оны тавдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Давсны булаг дэлгүүрийн хойд зүгт Хар хошуу гэх газарт хохирогч С.Б-той маргалдаж толгойн тус газарт нь чулуугаар олон удаа цохиж бусдыг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн. Мөн хохирогчтой хамт ясан Б.Х-ыг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор түүний толгойн тус газар чулуугаар лон удаа цохиж, амь насыг нь хохироож онц хэрцгий аргаар, хоёр хүнийг санаатай алсан байдаг. Б.И-д Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.12, 91.2.16 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.