Цасан шуурганаар хоёр хүн осгож нас баржээ
2015/04/05
Өнгөрсөн амралтын өдөр орсон цаснаар 138 хүн алга болсон байна. ОБЕГ-аас шуурхай ажилласны дүнд 134 хүнийг олжээ. Одоогоор хоёр хүнийг эрэн хайх ажиллагаа хийгдэж байгаа юм.
Харин энэ удаагийн цасан шуурганаар хоёр хүн осгож нас барсан байна. Тодруулбал маландаа явсан иргэн осгож нас барсан бол сэтгэцийн өвчтэй иргэн гэрийнхээ ойролцоо осгож нас барсан байна. Сэтгэцийн өвчтэй иргэнийг цасан шуурганаар гараад явчихна хэмээн сэрэмжлэхдээ гэр бүлийнхэн нь гэрт цоочилсон ч талийгаач хаалгаа эвдэн гарч яваад төөрч, осгосон байдалтай олдсон байна.