МУГЖ С.Эрдэнэцэцэг амьдралаа урлагтай холбосноос хойш олон сайхан уран бүтээлүүдээрээ монгол түмнийхээ хүндлэлийг хүлээсэн билээ. Түүний "Аргадан дуулъя", "Зүрхэнд шигтгэсэн хайр", "Дэлхийн дайтай наслаач ээжээ", "Цэцгэн заяа", "Аавын нөмөр", "Сэтгэлийн үг" зэрэг дуунуудыг нь мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ.

   Авъяаслаг, үзэсгэлэнт дуучин бүсгүй маань урлагийн алтан тайзнаа 27-н жилийн тэртээ буюу 1988 онд анхлан гарч байжээ. Тэрбээр энэ талаарх дурсамжаа хуваалцсан бичлэгээ цахим хуудаснаа байршуулсныг уншигчиддаа хүргэж байна. Түүний гоо сайхан 27 жилийн дараа ч гундаагүй байгаа нь үнэхээр бахархахгүй байхын аргагүй юм.