Нэг хүний толгойг тасдаж, нөгөөг нь зэрэмдэглэж хөнөөсөн этгээдэд 25 жилийн ял оноолоо
2015/04/06
Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд хоёр хүнийг санаатайгаар хэрцгий аргаар хөнөөсөн Д.Идэрзаяа нарт холбогдох хэргийг хэлэлцлээ. Улмаар Д.Идэрзаяад 25 жилийн хорих ял оноож, 20 жилийг нь гянданд, 5 жилийг нь онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргав.
Хэргийг эргэн сануулахад БЗД-ийн есдүгээр хороо, Давсны булаг гэх газрын ойролцоо орших уулын орой дээрээс толгойгүй нэг, хэн болох нь танигдахгүй болсон нэг цогцос, нийт хоёр эмэгтэйн цогцос олдсон бөгөөд цагдаа нарыг хэргийг шалгаж сэжигтнийг баривчилсан байдаг. Д овогтой И нь 2014 оны тавдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Давсны булаг дэлгүүрийн хойд зүгт Хар хошуу гэх газарт хохирогч С.Б-той маргалдаж толгойн тус газарт нь чулуугаар олон удаа цохиж бусдыг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн. Мөн хохирогчтой хамт ясан Б.Х-ыг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор түүний толгойн тус газар чулуугаар лон удаа цохиж, амь насыг нь хохироож онц хэрцгий аргаар, хоёр хүнийг санаатай алсан байдаг. Б.И-д Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.12, 91.2.16 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд байсан юм.
Зочин · 2015/04/07
ийм эрүүл бус алуурчдыг цаазлаачээ
Зочин · 2015/04/07
Монголчуудыг өөрсдөөр нь устгуулах манж-хятадын бодлогыг хятад гаалтай ерөнхийлөгч хэрэгжүүлж буй нь энэ. Хамгийн дургүй хүрмээр нь энэ малд ийм эрхийг ********** үхэр монголчууд өөрсдөө өгсөн явдал юм. Н.Энхбаярыг дахин сонгосон байсан бол улс орон энэнээс хамаагүй дээр байх байлаа.
Зочин · 2015/04/07
2 hohiro****in erh ashig amid yavah erh yaasan yum be naad *****oo tsaazlaj yaagaad boldoggui yum be tsaaz ogoochee