Дэлхийн аварга тамирчин бүсгүйд барьсан “гайхалтай бэлэг”
2015/04/08
"Алдар" спорт хорооны тамирчин, дэлхийн залуучуудын аварга, Ази тивийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Сүхээгийн Цэрэнчимэд чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон баярт мэдээг сонсоод Монголчууд бид омогшиж байсан цаг саяхан.
Тэрээр 1995 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрж 2013 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дугаар бүрэн дунд сургууль төгссөн, Япон улсын Окиямагийн их сургуульд суралцаж байж. Чөлөөт бөхөөр 2007 оноос эхлэн хичээллэж “Алдар” спорт хороонд дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна, үндэсний шигшээ багт 2013 онд тамирчнаар орсон гэдэг.
Саяхан дэлхийн аваргынхаа алтан бүсийг холбооныхоо Ерөнхийлөгч Д.Дагвадоржоос авсан билээ. Тэгвэл гавьяат тамирчинд нутгийнхан нь талархал илэрхийлэн "гэнэтийн гайхалтай" бэлгийг барьсан юм.
Зочин · 2015/05/09
сак байна.та шүү таны дараа би шүү улам их хичээгээр амжилт
Зочин · 2015/04/10
чи шүү мундаг байна барилдааныг чинь үзсэн одоо олимип байгаа шүү амжилт хүсье чи монголын ард түмний бас нэг найдвар шүү хичээгээрэй
Зочин · 2015/04/09
энэ 79 дүгээр сургуульд нэг юм байна даа. Олимпийн аварга бадар-ууган, дараа нь төгсцогт, одоо цэрэнчимэд сонин юм шүү
Зочин · 2015/04/09
мундаг охин байна Амжилт хүсье