ИНЕГ-ын талаар мөнгө идсэн, ажилчдаа үндэслэлгүй халсан зэргээр олон таагүй мэдээлэл гардаг. Үүнтэй зэрэгцээд ёс зүйн зөрчил ихээр гарч байгаа гэнэ. Тэгвэл ёс зүйн алдааг гол төлөв хурган дарга нар гаргадаг бөгөөд үүнийхээ төлөө нэг нь ч хариуцлага хүлээдэггүй. Хамгийн сүүлд л гэхэд тус газрын “хурган дарга” ёс зүйн ноцтой зөрчил гаргасан бөгөөд үүнийхээ хариуцлагыг одоо хүртэл хүлээгээгүй ажээ. Харин ч гаргасан хэргээ нуун дарагдуулахыг хичээж байгаа юм. Тэгвэл ёс зүйн зөрчил гаргасан эрхэм нь МАН-ын залуу боловсон хүчин бөгөөд тус газарт бодлогоор томилогдсон нэгэн юм. Уг нь МАН боловсон хүчиндээ ихээхэн анхаардаг. Харин итгэл хүлээлгэсэн нөхдүүд нь ингээд итгэл алдаад байхаар яах юм бол доо...

 

Э.Мөнгөн