Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Т.Санчир Филиппиний “Barangay Ginebra San Miguel Kings” багт ирэх сараас эхлэн тоглохоор болж тус улсыг зорьсон. Филиппиний сагсан бөмбөгийн холбоо үүсгэн байгуулагдсан хугацаагаараа NBA-ийн дараа ордог бөгөөд зохион байгуулалт, багуудын чансаа, тамирчдын өрсөлдөөн, мэдээ мэдээлэл, шууд дамжуулалт, шилжилт хөдөлгөөн, бизнес зэрэг талаараа Азидаа төдийгүй дэлхийд дээгүүр ордог мэргэжлийн лиг гэдгийг хүмүүс андахгүй мэднэ. 

Мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт тоглож байгаа анхны тамирчин өнөөдөр нэгэн шүүмжлэл хариу мэдэгдэл хийлээ. Тодруубал, түүнийг Сэнгүр шар айрагны рекламанд тоглосон байна хэмээн шүүмжлээд нэлээдгүй маргааныг цахим ертөнцөд үүсгээд авсан юм. Тэгвэл уг шүүмжлэлд Т.Санчир  "Сэнгүүрийн рекламанд тоглосон гээд шүүмжилсэн байна. Гэхдээ пиво сурталчилж байгаа боловч өсвөр насны хүүхэд залуус үзэхдээ нөгөө талаас нь харж байгаа болов уу гэж найдаж байна. Сагсан бөмбөг гэдэг спортын эв нэгдэл. Найрсаг харилцаа. Бие биенээ хүндлэх хүндлэл. Найз нөхөрлөл гэдэг
талаас нь харах хэрэгтэй шүү дүү нараа!!! Хэ хэ спорт бүхэн сайхан" гэлээ. 

Тэрбээр олон нийтийн дунд маргаан үүсээд байгаа болохоор тайлбар хийсэн юм аа. Аливаа зүйлийг зөв талаас нь харах хэрэгтэй байх гэж боддог гэдгээ онцоллоо.

Д.Ана