“Хувьсал” продакшн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” кинонуудаараа үзэгчдийг байлдан дагуулсан. Тэгвэл тус продакшны жүжигчин А.Ганчимэгийн зохиолыг нь бичсэн “Зүрхээр наадагч”-чид нарт яруу найрагч Х.Тэргэл ихэд бухимдалтай явах болсон. Тодруулбал, 

 "Би эцэг эхээс ах дүү дөрвүүлээ юм. Нэг ах, хоёр дүүтэй. Аав маань дөрвөн хүүхдэдээ Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин гэж сайхан нэрсийг ертөнцөд мэндлэхэд минь шивнэж өгсөн. Тэр бүү хэл, "Эрхэс тэнгэрт

Тэргэл саран

Ялгуун сайхнаар

Энхжин мандмой" гэж шүлэглэж бидэнд бэлэглэсэн байдаг. Гэтэл, "Зүрхээр наадагч" гэдэг кинонд бидний нэрийг бүгдийг оруулаад, аавын шүлгийг хүртэл хуулсан байгаад хэн ч гэсэн гомдолтой байна биз дээ. Бидний ууган ах 1969 оны, отгон дүү 1976 оных. Тэр үед бидэн шиг содон сайхан, ховор чамин нэртэй ганц ч хүүхэд байгаагүй. Сүүлд 1990-ээд он, шинэ мянганд төрсөн хүүхдүүдэд дуурайж будаан ширхэг, бороон дусал шиг олноор үржүүлж өгсөн дөө" хэмээсэн. 

 

Мөн албан ёсоор тус прадокшны хамт олныг шүүхэд өгөх талаараа тэрбээр би тэднийг шүүхэд өгнө. Аав минь өөд болоод ганц жил ч болоогүй байхад хул­гайч гэж дэлгэцээр доромжилж, бас цахим ертөнцөөр доромжлогдох боломжоор хангаж өгсөн тэдэнтэй үсээ цайтал тэмцэнэ. Тэднийг өмөөрч, өөгшүүлж буй олон ч хүнд өөрөө хулгай хийсэн гэмтэн шиг өчнөөн доромжлууллаа. Үнэхээр гомдолтой байна. Уранчимэг аавын маань бидэнд зориулсан сэтгэлийн сайхан үгийг хээв нэг ашиглачихаад, миний дүү, ангийнхаа охин Ялгуунд ч дуулгаж болох л байсан даа. Одоогийн нөхцөл байдлаар бол миний аав хулгайч шиг харагдаад, тэд харин агуу уран бүтээлчид болж нийгэмд ойлгогдоод байна. Хүн чанаргүй байна гэхэд ийм байж болох уу, даанч гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан билээ.

Тэгвэл эл асуудалд хариулт өгөлгүй өнөөг хүрсэн "Хувьсал"-ийнхан ам нээв.  МУГЖ У.Уранчимэг "Би энэ тухай анх удаагаа ярьж байна. “Хувьсал” продакшн энэ асуудалд ам нээгээгүй. Ер нь чимээгүй байна гэдэг хамгийн сайн хариулт байдаг. Ярих шаардлагагүй учраас л бид чимээгүй байгаа юм. Нэг айлын дөрвөн хүүхдийн нэрийг “Зүрхээр наадагч” киноны дүрүүдэд нэр болгож өгсөн нь үнэн. “Хувьсал” продакшн Оюуны өмчийн дүрэм журмыг зөрчөөгүй. Хэзээ ч тэр хүний амьдралаар нь кино хийгээгүй. Хэрвээ буруутгаж байгаа бол энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдэх ёстой. Яагаад тийм залуу, авьяастай, сэтгэлтэй хүний хийсэн бүтээлийг дуртай нэг нь үгүйсгээд байгааг ойлгохгүй байна. Би Д.Ганцэцэг, А.Ганчимэг хоёроороо бахархдаг шүү. Цэл залуу насны энэ хүүхэд кино зохиол бичээд бие даасан уран бүтээл хийнэ гэдэг бахархмаар зүйл. Үеийнхэн дундаа байхгүй авьяастай, мэдрэмжтэй алт шиг хүүхэд гэж би боддог" гэж хариулт өгсөн юм. 

Д.Ана