Төрийн өндөр албан хаагчид 2014 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн билээ. Тэгвэл Засгийн газрын гишүүдийн хэн нь ямар хөрөнгөтэй вэ гэдгийг нь хөрөнгө орлогын мэдүүлгээс  эх сурвалж болгон хүргэе.  

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Түүний жилийн орлого 21641.70 бол гэр бүлийн жилийн орлого нь 140480.00 мянган төгрөг. Тэрбээр нэг орон сууцтай нэг барилга байгууламжтай ба нийт дүн нь 226500.00 мянган төгрөг. Ерөнхий сайд Land Rover, V1, Lexus 570- 1 маркийн  нэг нийт гурван машинтай ч нэг ч малгүй, газаргүй, үнэт эдлэлгүй ажээ. Хадгаламжиндаа 121000.00 мянган төгрөгтэй Ч.Сайханбилэг сайд нэг ч төгрөгний өглөг, авлага байхгүй хэмээн  ХОМ-тээ  тусгажээ.  

Монгол улсын сайд М.Энхсайхан: Түүний жилийн орлого  6000.00 мянган төгрөг бөгөөд гэр бүлийн гишүүдийн сарын орлого нь ч гэсэн 6000.00 мянган төгрөг ажээ.   М.Энхсайхан сайдын хувьд нэг ч орон сууц, машин, газар, мал, үнэт эдлэлгүй.  Хадгаламжиндаа  35500.00 мянган төгрөгтэйг эс тооцвол өгцөө авцаа байхгүй ажээ. Тэрбээр  Чонос мэнд ХХК, Ширээгийн шугуй ХХК, Юу Би Эйч групп ХХК 100 хувь эзэмшдэг бөгөөд   Говь ХК, Эрдэнэс таван толгой МГЛ ХК зэрэг 10 компанид хувь эзэмшдэг байна.  

Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүх:  Түүний жилийн орлого 132426.10 мянган төгрөг бол гэр бүлийн жилийн орлого нь 2727.60  мянган төгрөг ажээ.  Түүний хувьд нэг орон сууц, нэг барилга байгууламжтай бөгөөд эдгээрийнх нь нийт үнийн дүн нь 162448.00 мянган төгрөг ажээ. Шадар сайдын хувьд гурван хөлөгтэй.  Тодруулбал Mercedes Benz ML320-1, Harley Davidson-1, Lexus 570 тус бүр нэг байдаг бөгөөд эдгээрийн нийт үнэ нь 284058.60 мянган төгрөг.   Шадар сайдын хувьд нэг ч малгүй, ямар ч газаргүй гэнэ. 100000.00 төгрөгийн үнэт эдлэлтэй  тэрбээр хадгаламжиндаа 1756362.60 төгрөгтэй.  Өглөг авлага байхгүй, нэг ч хувьцаа эзэмшдэггүй гэнэ.

Сангийн сайд  Ж.Эрдэнэбат: Түүний жилийн орлого 127704.64 мянган төгрөг бол  гэр бүлийн жилийн орлого нь 24920.00 мянган төгрөг ажээ.   Сангийн сайдын хувьд гурван орон сууц, нэг барилга байгууламжтай бөгөөд эдгээрийн нийт үнэлгээ нь 141000.00 мянган төгрөг.  Монгол улсын  “нягтлан бодогч” нийт 219780.00 мянган төгрөгийн  үнэ бүхий Lexus 570- 1, Toyota Highlander-1, Toyota Land Cruiser 105 машинтай.  Түүний хувьд 203 хонь,  19 адуу,  117 үхэртэй юм байна. Эзэмших эрх бүхий 0.07 га нэг газартай Сангийн сайд 71000.00 мянган төгрөгийн үнэт эдлэлтэй.  Түүний хувьд дансандаа 28763.24 мянган төгрөгтэй бөгөөд Гүн Сан Эрдэнэс ББСБ-д 50000.00 мянган төгрөгийн  зээлтэй юм байна.  Түүний эзэмшил 4 компани 100 хувь байдаг бөгөөд Өндөрбуянт холдинг ХХК-ийн 30 хувь, Булнай ар ХХК-ийн 75 хувь, Юу Би Эйч проперти ХХК-ийн17.2 хувь, Эдимүүн ХХК-ийн 51 хувь, Өндөрбуянт трейд ХХК-ин 51 хувь, Кизуна фрэндс ХХК-ийн 33.33 хувь, Говь ХК-ийн 0.1%,  Өндөрхаан ХК-ийн 0.01 хувийг тус тус эзэмшдэг байна.  

Хууль зүйн сайдаар Д.Дорлигжав: Жилийн 24515.32 орлоготой сайдын гэр бүлийн жилийн орлого нь 118452.00 мянган төгрөг. Түүний хувьд хоёр орон сууц,  үйлдвэр үйлчилгээний нэг, бусад  барилга нэг байдаг бөгөөд энэ бүхний нийт үнэлгээ нь 770270.00  мянган төгрөг гэнэ.  Хууль зүйн сайдын хувьд олон машингүй. Ганцхан   Mercedes Benz  эзэмшдэг гэж байгаа. 28 адуу, 58 хоньтой энэ эрхэм нэг ч газар, нэг ч үнэт эдлэлгүй. Хадгаламжиндаа 177532.68 мянган төгрөгтэй бөгөөд бусдаас авлагагүй, харин Голомт банканд 20000.00 мянган төгрөгийн өртэй ажээ.  Билиг дээд сургууль, Дошт ХХК, Дошт даймонд ХХК-ийг  100 хувь эзэмшдэг бөгөөд түүний эзэмшилд Арвижих ХК-ийн 30 хувь, ВиЭмВи ХХК-ийн 50 хувь, Багануур ХК-ийн 134ш хувьцаа, Эрдэнэс таван толгой ХК-ийн 536ш хувьцаа байдаг гэнэ.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат:  АН-ын бүлгийн дарга байсан энэ эрхэмийн жилийн орлого нь 317838.05  мянган төгрөг бол гэр бүлийн жилийн орлого нь  мянган төгрөг. Түүний хувьд  хоёр орон сууц, нэг барилга байгууламж,  үйлдвэр үйлчилгээний нэг барилгатай гэж байгаа. 118952.00 мянгөн төгрөгийн үнэ бүхий Toyota Land Cruiser 200 машинтай.  Хоёр адуу,  37 үхэр,  482 хонь,  92 ямаатай тэрбээр эзэмших эрх бүхий  1.5 га, 1.6 га, 2.6 га талбай бүхий гурван газартай гэж байгаа.  Үнэт эдлэлгүй тэрбээр  дансандаа 93800.13  мянган төгрөгтэй.  Бусдаас мөнгө зээлээгүй,  зээлүүлээ ч үгүй энэ эрхэм Өндөрбуянт холдинг ХХК, Булнай ар ХХК, Юу Би Эйч проперти ХХК, Эдимүүн ХХК, Өндөрбуянт трейд ХХК, Кизуна фрэндс ХХК, Өндөрхаан ХК, Говь ХК, Эрдэнэс таван толгой МГЛ ХК-п хувьцаа эзэмшдэг бол  Чонос мэнд ХХК, Ширээгийн шугуй ХХК, Евролайн ХХК, Юу Би Эйч групп ХХК-ийг 100  хувь эзэмшдэг ажээ.  

Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар:  Түүний жилийн орлого 60949.67 мянган төгрөг бол гэр бүлийн жилийн орлого 210198.22 мянган төгрөг.  Тэрбээр  гурван орон сууцтайн дээр  өөр гурван барилга байгууламжтай гэж байгаа.  Эзэмших эрхтэйгээр 0.07 га газартай. 22802.11 төгрөгийн хадгаламжтай тэрбээр бусдад мөнгө зээлүүлээгүй ч  их хэмжээний өртэй ажээ.  Тодруулбал Голомт банк, Ш.Энхбаяр, Ц.Батбилэг, Г.Баярбадрал нарт 1211688.06 мянгөн төгрөгийн өртэй ажээ.  Иксиллион ХХК-ийн 70%, Линкс поверкоре ХХК-ийн 9.65, Түмэнгаз ХХК-ийн 33.3 хувь_ Аргиба инвестмент ХХК-ийн 13,73 хувь, Нано энержи ХХК-ийн 15 хувь, Липтоп.ру Монгол-швейцарь-оросын хамтарсан гарааны төсөл ХХК-ийн 40 хувь, Петроматад Лимитед ХК-ийн 165000ш хувьцааг тус тус эзэмшдэг ажээ.  

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон: Түүний жилийн орлого 29304.44 мянган төгрөг бол гэр бүлийн  жилийн орлого тодорхойгүй. Тэрбээр гурван орон сууц нэг машинтай. Эзэмших эрх бүхий
450 м2 болон  5000 м2  газартай. 20000.00 мянган төгрөгийн  үнэт эдлэлтэй тэрбээр дансандаа 45610.73 мянган төгрөгтэй.  Хэнд ч мөнгө зээлүүлээгүй,  хэнээс ч  авлагагүй гэж байгаа.  Түүний хувьд  Чонос мэнд ХХК, Ширээгийн шугуй ХХК, Евролайн ХХК, Юу Би Эйч групп ХХК-иудыг 100 хувь эзэмшдэг ажээ. Өндөрбуянт холдинг ХХК-ийн 30 хувь, Булнай ар ХХК-ийн 75, Юу Би Эйч проперти ХХК-ийн  17.2, Эдимүүн ХХК-ийн 51 хувь, Өндөрбуянт трейд ХХК-ийн 51, Кизуна фрэндс ХХК-ийн 33.33, Говь ХК-ийн 0.1 хувь, Өндөрхаан ХК-ийн 0.01 хувь, Эрдэнэс таван толгой МГЛ ХК-ийн 6432ш  хувьцааг тус тус эзэмшдэг ажээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр: Түүний жилийн орлого 21110.48 мянган төгрөг бол гэр бүлийн жилийн орлого 38455.95 мянган төгрөг гэж байгаа.  4 орон сууцтай түүний хувьд Nissan
Teana, Hyundai Sonata V  унадаг.  10 үхэр, 130 адуутай сайдын хувьд  0.4 га газар эзэмшдэг.  Хадгаламжиндаа 9675.95 мянгөн төгрөгтэй. Өглөг, авлагагүй тэрбээр  нэг ч компанид  хувьцаа эзэмшдэггүй гэнэ.  

 Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү: МАН-ын  байрыг барьсан энэ эрхмийн жилийн орлого нь 2251503.67  мянгөн төгрөг бол гэр бүлийн гишүүдийн жилийн орлого нь 305694.40 мянган төгрөг.  Тэрбээр  хувийн  17 орон сууцтай бол 5 барилга байгууламжтай ажээ.  Зам тээдрийн сайдын хувьд долоон машин сэлгэн унадаг гэж байгаа. Тодруулбал Range Rover- 2, Elantra- 1, Prius XW20- 1, Lexus 570- 1,  Land Cruiser 200- 1, Fordfiesta Transit тус тус хөлөглөдөг. Эзэмших эрх бүхий  2100 м2 бүхий хоёр газар, 700 м2 бүхий хоёр газар, 8100 м2 бүхий нэг нийт  таван газартай. Дансандаа  13000.00 мянган төгрөгийн өртөг бүхий үнэт эдлэлтэй тэрбээр дансандаа 24351.28 мянган төгрөгтэй. Эйр карго ХХК Н.Уламжаргал, Говь ХК Д.Энхбаяр нараас 477883.06 мянган төгрөгийн авлагтай тэрбээр Худалдаа хөгжлийн банканд 195017.67 мянган төгрөгийн өртэй ажээ.  Тэрбээр 13 компанид  хувь эзэмшдэгээс  4 нь түүний эзэмшилд 100 хувь байдаг ажээ.  

Уул уурхайн сайдаар Р.Жигжид: Түүний жилийн орлого 51117.49 мянган төгрөг бол гэр бүлийн жилийн орлого 55200.00 мянган төгрөг. Нэг орон сууц, нэг барилга байгууламжтай бөгөөд үүний нийт өртөг нь 387050.00  мянган төгрөг гэж байгаа. Сайдын хувьд Mercedes Benz
C200 хөлөглөдөг. Үүнээс гадна  сайд хурдан удмын 4адуу, 2 адуу, сайн үүлдрийн 20 үхэр,  хоёр нохойтой гэнэ. 0.8 га газар эзэмшдэг ба 45000.00 мянган төгрөгний үнэт эдлэлтэй гэж байгаа.  Дансандаа 17400.00 мянган төгрөгтэй тэрбээр  өглөг, авлагаггүйн дээр нэг ч хувьцаа эзэмшдэггүй гэнэ дээ.
Хөдөлмөрийн сайдаар С.Чинзориг: Өвөрхангайд өвдөг шороодож гомдолтой явсан энэ эрхэм Ч.Сайханбилэгийн засгийн газарт багтаж  чадсан. Түүний жилийн орлого 24600.00 мянган төгрөг бол  түүний гэр бүлийн гишүүдийн жилийн орлого 32112.59 мянган төгрөг гэнэ. 91000.00 мянгөн төгрөгийн өртөг бүхий нэг орон сууц нэг барилга байгууламжтай.  Сайдын хувьд Volkswagen Touareg-ээс өөр машингүй.  30  адуу, 130 хоньтой бөгөөд 585 м2  газар эзэмшдэг аж. 16000.00   Мянган төгрөгийн үнэт эдлэлтэй тэрбээр дансандаа 3551.51 мянгөн төгрөгтэй. Бусдаас авлагагүй ч Голомт банк УНДЕГ-т 64000.00 мянгөн төгрөгийн өртэй гэнэ дээ. Чонос мэнд ХХК,  Ширээгийн шугуй ХХК, Юу Би Эйч групп ХХК-ийг 100 хув эзэмшдэг тэрбээр Өндөрбуянт холдинг ХХК, Булнай ар ХХ, Юу Би Эйч проперти ХХК, Эдимүүн ХХК, Өндөрбуянт трейд ХХК, Кизуна фрэндс ХХК, Говь ХК, Өндөрхаан ХК Эрдэнэс таван толгой МГЛ ХК-иудад 1165915.07 мянган төгрөгийн хувьцаа эзэмшдэг.  

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ: Түүний жилийн орлого 27814.06 мянган төгрөг бол  гэр бүлийн гишүүдийн жилийн орлого нь 158000.00 мянгөн төгрөг.   Нэг орон сууц,  нэг барилга байгууламж, нэг үйлдвэр үйлчилгээний газартай бөгөөд Hyundai - 1, Toyota Crown- 1, Land Cruiser 200   хөлөглөдөг. Эзэмших эрх бүхий 1325 м2,  474 м2 газартай. Тэрбээр огт үнэт эдлэлгүй бөгөөд дансандаа 371.18 мянган төгрөгтэй гэж байгаа. Өглөг авлагагүй энэ эрхэм Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072ш хувьцаанаас өөр хувьцаагүй гэнэ дээ.  

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа: Түүний жилийн орлого 19225.55 мянган төгрөг бөгөөд гэр бүлийн гишүүдийн орлого тодорхойгүй гэж байгаа. Нэг орон сууц, нэг барилга байгууламжтай. Toyota
Land Cruiser 200 ундаг ажээ. Нэг ч малгүй тэрбээр өмчлөх эрх бүхий
400м2 газартай.  Нэг ч үнэт эдлэлгүй сайд 7974.70 мянган төгрөгийн  хадгаламжтай. Бусдад мөнгө зээлүүлээгүй, өөрөө ч зээлээгүй.  1165915.07 мянган төгрөгийн  үнэ бүхий  хувьцааг 13 компанид эзэмшдэг.

Эрүүл мэнд, спортын сайд  Г.Шийлэгдамба: 11117.86 мянган төгрөгийн жилийн орлоготой түүний  гэр бүлийн орлого нь 20000.00 мянган төгрөг гэж байгаа.  Нгэ орон сууц,  нэг барилга байгууламж, нэг үйлдвэр үйлчилгээний газартай.  Түүний хувьд Lexus 470, Toyota Harrier ээлжилж унадаг гэх. Эрхэм сайдад үхэр-5
Адуу-12, Хонь-120, Ямаа-80 байдаг гэнэ.  Газаргүй сайдад 40000.00  мянган төгрөгийн  үнэт эдлэл байдаг ба дансандаа тэрбээр 5750.00 мянган төгрөгтэй.   Тэрбээр өглөг авлагагүй,  хаана ч хувьцаа эзэмшдэггүй аж.  

 

Эрчим хүчний сайд Д.Зоригт: 1396977.07 мянган төгрөгийн жилийн орлогтой.  Түүний гэр бүлийн гишүүдийн жилийн орлого нь 313225.36 мянган төгрөг. Гурван орон сууцтай тэрбээр BMW
740 хөлөглөдөг. Эзэмших эрх бүхий 1926 м2 газартай ба уг газрын үнэлгээ нь 20000.00 мянган төгрөг. 750000.00 төгрөгийн өртөг бүхий үнэт эдлэлтэй сайдын дансанд 117000.00 мянган төгөрг байдаг гэнэ. Одод ХХК, АСУ ХХК, Эрдэнэжас ХХК, Д.Ганбаатар нараас 10367648.82 мянган төгрөгийн авлагатай гэж байгаа. Харин өөрөө Худалдаа хөгжлийн банканд 4250000.00 мянган төгрөгийн өртэй.Тэрбээр  10 гаруй компанид 54770938.42 мянган төгрөгийн  өртөг бүхий хувьцаа эзэмшдэг юм байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын  дарга С.Баярцогт: Түүний жилийн орлого нь 20591.96 мянган төгрөг.  Харин гэр бүлийн жилийн орлого нь 850190.08 мянган төгрөг.   Хувьдаа гурван орон сууцтай бөгөөд Lexus 570, Range Rover V1 тус тус хөлөглөдөг. Тэрбээр нэг ч малгүй,  газаргүй, үнэт эдлэлгүй гэж байгаа.  Гэхдээ дансандаа 7748.60 мянгөн төгрөгтэй. Бусдад мөнгө зээлүүлээгүй, зээлээгүй. Нидо ХХК, Товхон хан ХХК, Миний Монгол энтертаймент ХХК –иудыг 100 хувь эзэмшдэг бөгөөд эдгээр компанийн нийт үнэлгээ нь 1268389.25 мянган төгрөг гэнэ.