Б.Сэр-Од төрийн албан хаагчдын хүнд суртлаас болж үндэсний шигшээ багаас гарч, Японы тамирчин болов
2015/04/20
Монголын Хөнгөн атлетикийн спортоос төрсөн гурав дахь гавьяат МУГТ Б.Сэр-Од хөнгөн атлетикийн спорт, тэр тусмаа тэсвэр тэвчээрээ чинээнд нь тултал шавхаж байж амжилтад хүрдэг марафоны төрлөөр Монголын нэрийг тив, дэлхий, олимпийн талбарт тахалж яваа ганц тамирчин.
Гэтэл тэрбээр Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багаас гарч, Япончуудын нэрийн өмнөөс уралдах гэрээ хийжээ. Үүний шалтгаан нь ердөө л төрийн албан хаагчдын хүнд суртлаас болсон гэнэ. Энэ мэтээр манайхан спорт хөгжсөн энэ үед үл ойлголцлоос болж сайн тамирчдаа гадагш алдаад байх юм даа.
Түүнийг өнгөрсөн олон тэмцээн уралдаанд дасгалжуулж ирсэн хүн бол түүний эхнэр О.Оюунтуяа. Тэрбээр өөрөө дундын зайн гүйгч байсан. Анх хэн ч таньдаггүй залуу тамирчин эхнэртэйгээ хамт бэлтгэл хийж, эхнэр нь дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэж, олон уралдаан тэмцээнд тэд хамтдаа явж, амжилт гаргаж, ялж, ялагдаж ирсэн.
Улмаар монголын Үндэсний шигшээ баг шинэ журамтай болох хүртэл ямар нэг асуудалгүй тэмцээн уралдаанд оролцож байсан гэнэ. Гэтэл ССАЖЯ-наас баталсан журмаар эхнэрийг нь дасгалжуулагчаар томилчих юм бол Ашиг сонирхолын тухай хууль зөрчсөн болно, харин өөр дасгалжуулагч олж авч болно гэжээ. Тиймээс Б.Сэр-Од уралдаан тэмцээнд явах гэхээр дасгалжуулагчгүй болсон учраас аргаа барахдаа Үндэсний шигшээ багаас татгалзаж, Япончуудтай гэрээ байгуулан тус улсын нэрийн өмнөөс уралдаан тэмцээнд оролцох болоод байна.
Япончууд түүнд өндөр цалин хангамж амлаж, эхнэрийг нь дасгалжуулагчаар давхар ажиллуулах гэрээ хийсэндээ тун ч сэтгэл хангалуун байгаа сурагтай. Ийнхүү Японы “NTT” корпорациас тавьсан саналын дагуу өдгөө Б.Сэр-Од гэр бүлийн хамт Японд амьдарч, бэлтгэл сургуулилтаа базааж байна.
Тун удахгүй Японы Наганод “Нагано-1998” цагаан олимпийн дурсгалд зориулсан марафон гүйлтийн тэмцээн болно. Энэхүү уралдаанд тус улсын нэрийн өмнөөс оролцох ажээ. МУГТ Б.Мөнхбаяр Герман улсад очоод ямар өндөр амжилтууд гаргав, түүний нэгэн жишээ л болох нь дээ.
Д.Нэргүй
Зочин · 2015/04/26
mongol uls esvel americiin neg muj bolchvol taarna
Зочин · 2015/04/26
boldog bol ene mongol ulsaas garch uur hugjsun ulsiin irgen bolj yamar ch asuudalgui taivan amaglan amidrah uimsan
Зочин · 2015/04/24
ter ni deeree hichneen machiigaad uls ni toohgvi baival toodog gazar ni ochson ni deerdee
Зочин · 2015/04/23
uls torjuulex xereg bn uu, archaagui yum bodoj yawxiin
Зочин · 2015/04/22
haramsaltai bn, olon jil Mongol ulsin tuluu zutgesen, hun uuriin huwiin amidralaa bodoh ni zuw
Зочин · 2015/04/22
Энэ чинь л төрийн толгойд гарсан хятадуудын явуулж буй бодлогын тод илрэл ш дээ.Тийм л юм бол элбэгдорж ардчилсан намынх тиймээс ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийгээд ерөнхий сайдаа өөр намаас гаргахгүй яасан юм бэ. Тэгэхээр сонгуульд ялсан намын дарга е/сайд байна энэ тэр гэх байх л даа.
Зочин · 2015/04/22
улс эх орыг маань ийм болгосон хүмүүс нь ******ирчид биш дээр байгаа ажиллаа мэдэхгүй *********************тай хурган дарга,өөрийгөө л бодох сайд дарга нараас болж байгаа шүү дээ
Зочин · 2015/04/22
хүүхдээ дасгалжуулаад явдаг олон гадаад дасгалжуулагч байдаг шүү Үхэр мал гэж хэлэхээс энэ түшмэдүүдийг
Зочин · 2015/04/21
haramsmaar yu heleheb dee
Зочин · 2015/04/21
Үнэхээр манай төрийн алба хэт нүсэр орон тоотой, хийх ажилгүй болохоор ажилтай болохын тулд өөрсдөө тааруулсан олон журам гаргана. Тэр болгон нь төрийн албаны ********************* болдог. Түүний нэг жишээ л байна. Ийм жураммөн ч олон бий дээ.
Зочин · 2015/04/21
гүйнэ гэдэг бол өөрийнх нь сонирхлын л асуудал ш дээ, өөрсдийнхөө төлөөл спортоор хичээллэж байж, улс эх орныхоо төлөө гэж худлаа ярих хэрэггүйл дээ, сүүлйин үеийн ******ирчид харин ийм ярьдаг болсон байна лээ, улс боломжтой бол мэдээж ******ирчдаа дэмжинэ, гэтэл манай улс ямар байгаа билээ дээ, хэдэн улс төрчид нь бүгд гадаадынхны халаасанд ороод хамаг бая********** худалдаж байгаа шүү дээ,
Зочин · 2015/04/21
энэ сэтгүүлч үнэн бичсэн бна яг ийм явдал болсон гэсэн шүү