Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, 92-р сургуулийн хашаанд чоно явж байна гэсэн мэдээллийг  иргэн А өнгөрсөн шөнийн 02:35 цагт цагдаагийн байгууллагад өгчээ. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалт явуулахад тус сургуулийн хашаанд чоно байсан аж. Улмаар  Хот тохижилтын газрын анчинаар чоныг устгуулан, Онцгой байдлын хэлтэст хүргүүлсэн байна.