Улсын начин Б.Насандэлгэрийн гэргий ардын дууч Д.Бурмаа "Монгол бөхийн эхнэр" хэмээх сайхан уран бүтээлээ клипжүүлж уг дууныхаа клипэнд бөхчүүдийн эхнэрүүдийг тоглуулсан. Тодруулбал “Монгол бөхий гэргий” дуунд үе үеийн аварга, арслан, заан, начин гэсэн улсын цолтой бөхчүүдийн гэргий нар тогложээ.

Тэр дундаа Дархан аварга А.Сүхбатын отгон  эхнэр Н.Гарамхандад клипний зураг авалтад оролцох урилга илгээхэд тун таатай хүлээж авч, энэхүү клипийг гаргахад тэрээр ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. Аварга маань ч эхнэр хүүхдээсээ анхаарлаа хөндийрүүлээгүй өдгөө Б.Баясгалантайгаа Зайсан дахь  хауст айлсан амьдардаг ажээ.

Сонирхуулахад,  бөхчүүдийн эхнэрүүд ихэвчлэн биерхүү, найрсаг зантайн дээр хоорондоо их дотно найзалдаг юм билээ. Тухайлбал Дархан аварга Б.Батэрдэнийн гэргий Б.Болормаа, Баярсайхан зааны гэргий Б.Оюундэлгэр,Г.Өсөхбаярын гэргий Б.Нарантуяа, Д.Сумьяабазар аваргын гэргий Ч. Мичидмаа,И.Доржсамбуу гарьдын гэргий Д.Адилбиш гээд олон  сайхан бүсгүйчүүд бий.   

Д.Гэрэл