Урлагийн тогоонд хөдөлмөрч гэдгээрээ үнэлэгддэг дуучин бол Ч.Уранхолбоо. Өдгөө дуучин гэдгээсээ илүүтэй хөөрхөн Ану хэмээн олонд дуудагдах болсон. Тэгвэл сайхан бүсгүй хөөрхөн гүнжтэй болж сайн ээжийн үүргээ гүйцэтгэж хажуугаар нь байгууллагууд нүүр царай болж завгүйхэн гүйж байгаа гэдэг. 

Тэгвэл завгүй гүйсэн өдрүүдийнхээ алжаалыг тайлахаар хөдөө явсан гэнэ. Хөөрхөн Бүжин охиноо амьдралд ойр энгийн даруу хүн болгон өсгөхөөр ийнхүү бэлдэж эхэлжээ. Энэ талаараа өөрийн цахим найзууддаа дуулгаж магтаал, урмын үгийг харамгүй сонссон Ану урам зоригийг авсан байх гэдэгт итгэлтэй байна. 

Ингээд Бүжин ба тугалууд нэртэй зургийг сонирхуулья.

 

Д.Ана