“Miss Mongolia” тэмцээний тэргүүн мисс Н.Ану олон улсын чанартай хэд хэдэн тэмцээнээс тэргүүн шагналыг нь хүртсэн.  Өнгөрсөн жил хайртай залуугаасаа "сүйн бөгж" гэнэтийн бэлгэнд авч саналыг нь хүлээн авснаа олон нийтэд дэлгэсэн. Нөхөрт гарахаасаа өмнө загварын бүсгүйчүүдийн хүсч тэмүүлдэг тэмцээнүүдэд орж амжилт гаргахыг хүсдэг хэмээсэн. 

 

Тэгвэл тэрбээр нэг томоохон хүсэлдээ хүрчээ.  Тодруулбал, БНСУ-д зохион байгуулагдсан “Азийн супер модель-2015” тэмцээнд амжилттай оролцон тэргүүлж, Гран при шагналыг нь хүртжээ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудсанд албан ёсоор мэдэгдэж “Энэ жил Монголоос сонгогдсон доо баяртай байна. Цаашид ихийг хийж бүтээх болно оо. Хамт байсан, тусалж дэмжсэн найзууддаа баярлалаа.

“Монгол модель” агентлагийн хамт олон, захиралдаа маш их талархаж байна. Ээждээ, дүүдээ, гэр бүлийнхэндээ хайртай шүү. Мэдээж үргэлж миний арыг дааж явдаг хайртдаа их баярлалаа” гэж өөрийн баярт мэдээгээ хуваалцлаа.

Д.Ана