2015 оны 4 дүгээр сарын 28-ны  өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 337 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  233 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 14  бүртгэгдэж  16  хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 7 хүүхэд өртснөөс  сургуулийн насны 5, сургуулийн өмнөх насны 2 хүүхэд  Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 5 үүүнээс жолооч 3, явган зорчигч 2 . Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал: БЗД-ийн нутаг Дандарбаатарын гудамж “Баянзүрх “ худалдааны төвийн зогсоол дээр Т.Приус маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 02 настай эмэгтэй Г нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн.

СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Арслантай  гүүрэн дээр Талын Монгол ХХК-ны Т.Истима  маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 18 настай эрэгтэй Т мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан.

Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал эрс нэмэгдэж байх тул эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын суудал, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвших, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар сургууль, цэцэрлэг, нийтийн тээврийн хэрэгслийн буудал, хороолол дотор анхаарал болгоомжтой хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг звлөж байна.