Ашигт малтмалын газар гадаадын иргэний нэхэмжлэлтэй шүүхэд дуудагдлаа
2015/05/04
Солонгосын “Реалко Кореа” ХХК Ашигт малтмалын газрыг лиценз цуцалсан, үүний улмаас 500 сая төгрөгийн хохирол учирсан гэдэг үндэслэлээр Нийслэлийн Захиргааны хэргийн 20-р шүүх болон Дүүргийн иргэний хэргийн 1-р шүүхэд хандаад байна.
Гадаадын хөрөнгө оруулалт “сэргэн мандаад” байсан үед буюу 2009 онд Солонгос улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Реалко кореа” ХХК Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Лугийн толгой гэх газарт 5000 га газарт ховор элемент хайх зорилгоор хайгуулын лицензтэй болжээ. Хайгуулыг хийхдээ Монголын “Х” гэх байгууллагатай хамтарсан байдаг. Харин Монгол хамтрагчид нь Ашигт малтмалын газрын хуулийн хэлтсийн нэр бүхий ажилтантай хамтран уг хайгуулын лицензийг Солонгосын “Реалко кореа” ХХК-ны нэр дээрээс өөрсөд рүүгээ шилжүүлсэн байдаг. Энэ нь хууль бус байсан бөгөөд үүнийг анхан, дунд болон Улсын дээд шүүх тогтоосон байдаг. Ингэж шүүхдэхэд хоёр жилийн хугацаа алдсан бөгөөд үүнтэй зэрэгцэн 2014 онд АМГ давуу байдлаа ашиглан лицензийг цуцалсан байна.
Тиймээс АМГ-ын хуулийн хэлтсийн нэр бүхий ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон гэж үзэж Захиргааны хэргийн болон Иргэний хэргийн шүүхэд хандаад байна. Тодруулбал лицензийн эрхийг сэргээлгэхээр Нийслэлийн Захиргааны хэргийн 20-р шүүхэд, хохирлын мөнгө болох 500 сая төгрөгийг нэхэмжлэхээр Дүүргийн иргэний хэргийн 1-р шүүхэд тус тус хандаад байгаа аж. Өдгөө нэхэмжлэлийн дагуу хэрэг үүсээд байгаа бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2015/05/05
GAZRAA GUIJ UKHUULCHIKHAAD UURSDUU TULBURT ORDOG MOOD DELGERLEE. ENE TSAANAA NEG NO BAINA.SHALGAKH KHEREGTEI
Зочин · 2015/05/04
ter ordiig POLISH MONGOLIIN hamtarsan eksipedits haiguuliin hiij Tuviin geologiinh usan hangamjiig ni hiigeed ulsad shiljuulsen ord shuudee
өндөр болгох нууц · 2015/05/04
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮
гАНБААТАР · 2015/05/04
АМГ-ЫН АЛБАН ТУШААЛТНУУД ДОТРОО СҮЛЖЭЭ ҮҮСГЭСЭН ХҮНД СУРТАЛТАН, АВИЛГАЧ НАРЫН ҮҮР УУРХАЙГ ЗАДЛАХ ЦАГ БОЛСОН БАЙХАА....