mayakСүүлийн өдрүүдэд цахим ертөнцөөр “маяак”-тай том хар машин олны анхаарлыг татах болсон. 8050УНҮ улсын дугаартай нь “infiniti QX56″ маркын дээд зэрэглэлийн эл машин 100 гаруй сая төгрөгийн үнэтэй бөгөөд машинд нэгэн залуу маяак дуугаргаж, хөгжим чангаар тавьж тамхи зуун явдаг гэнэ.

Хамгий анхаарал татмаар нь “маяак”-ыг ЦЕГ-ын харъяа Лицензийн төв зөвшөөрлийг олгодог. Гэтэл хуулийн дагуу, тусгай зөвшөөрөл дор олгодог энэхүү маяакыг хэн гэдэг баяны хүү дур мэдэн ашиглаж байгаа нь сонирхол татаад байгаа юм.