Хөдөлмөрийн Үндэсний Нам шинэчлэгдэж байгаагаа мэдэгдлээ
2015/05/04
2011 онд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн Хөдөлмөрийн Үндэсний нам шинэчлэгдэж байгаагаа өнөөдөр албан ёсоор мэдээллээ. Хөдөлмөрийн Үндэсний Намын их хурлаар намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг дахин боловсруулах, намыг шинэчлэн зохион байгуулах шийдвэр гаргасан аж.
Хөдөлмөрийн Үндэсний Нам хөгжлийн шинэ эринд гаргаж, Монгол хүнийг унаган цэвэр байгаль орчин, эрх зүйт төр, ёс зүйт нийгэмд аз жаргалтай амьдруулахад бодлого, шийдлийг ярьж хэрэгжүүлэх бөгөөд Монгол хүнд голлон анхаарах гэнэ. Үүнийг Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргил: “Монгол үндэстний хөгжлийн "хүн дээд" үзлийг баримтлан хүнээ хайрлаж, хүнээ хамгаалж, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар орчин цагийн шинэ Монгол хүнийг төлөвшүүлнэ. Хүн дээд үзэл нь Монгол хүнийг идэх хоолтой, орох оронтой, эрүүл байх, сурч боловсрохоор хангагдсан, хүрэлцэхүйц орлоготой байлгахыг хэлнэ. Нийгмийн хөгжлийн явцад Монгол хүнийг хаяхгүй, үнэгүйдүүлэхгүй, орхихгүй байх манай намын хүсэл бол Хүн дээд үзлийн цөм юм. Хүнээ хөгжүүлж, дахин төлөвшүүлснээр л бид Монгол улсаа хөгжүүлж чадна. Хүн дээд үзлийн нөгөө нэг хэсэг нь Монгол Хүний төлөө ажилладаг Монгол нийгмийг бий болгох явдал. Энэ нь Монгол хүнийг хорт утаагүй, цэвэр орчинд амьдруулах, эрх зүйн зөв тогтолцоогоор хангах, баялаг бүтээхэд нь дэмжих, баялагийг шударгаар хуваарилах, үндэстнийхээ оршихуйг хадгалахыг хэлнэ. Бид энэ 5 тулгуур хүчин зүйлийг биелүүлсэнээр иргэд нь аз жаргалтай, Улс нь өндөр хөгжилтэй болох зорилгоо гүйцэлдүүлж чаднаа” гэж тайлбарлаж байсан.
Тус нам нь одоогоор 1300 гаруй гишүүнтэй бөгөөд гишүүнээр элсэх 10 000 гаруй хүсэлт ирээд байгаа гэнэ. Улмаар намын гишүүны татвараар санхүүжиж, тайлангаа ил то нээлттэй байлгахаа өнөөдөр зарлав.
Хөдөлмөрийн Үндэсний Нам буюу ХҮН 2012 оны сонгуульд оролцоогүй бөгөөд 2016 оны сонгуульд оролцож сандал ширээний хойноос хөөцөлдөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Зочин · 2015/05/05
Энэ намыг анх байгуулж байсан зарим охид, залуусыг мэдэх юм байна. Үзэл бодолдоо үнэнч зөв хүүхдүүд байсан санагдахын нэг нь ч алга байна. Одоо байгаа энэ хэд ч дээ дандаа мэдэхгүй мэдлэг байхгүй л нөхдүүд харагдсан даа
Зочин · 2015/05/04
minii ineed hureegui shuu kk
Зочин · 2015/05/04
Бас нэг хүнээ хамга******** гээд өөрсдөө баяждаг бүлэг нэмэгдэхнээ л гэж ард олон харж инээд нь хүрч сууцгаана