М.Энхсайханд Эрээн хот алтаар хөшөө босгож өгнө
2015/05/05
Монгол Улсын сайд, Тавантолгойн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан М.Энхсайхан сүүлийн үед нэлээд шүүмжлүүлж байгаа хүний нэг. Ингэж шүүмжлүүлэх нь ч аргагүй. Учир нь тэр том орд болох Тавантолгойг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгийг хөрөнгө оруулагчидтай ярихаар хэлэлцээрийн ширээний ард суусан. Тэр хэдэн сарын турш хэлэлцээрийн ширээний ард суусныхаа дараа маш их шүүмжлэл дагуулаад байгаа гэрээний төслийг боловсруулсан байгаа юм. Шүүмжлүүлээд байгаа олон асуудал бий. Үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болохоор асуудлыг гэрээн дотор заалт болгоод оруулсан нь түүнийг гадныхны нөлөөнд, аль эсвэл хэн нэг эрх мэдэлтнүүдийн өмнөөс дуугарч байгааг харуулж байна.
М.Энхсайханы хувьд урд зүгийн бодлогыг дэмждэг талтай. Энэ нь “МТЗ”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад нь л харагдсан. Тэр үед Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг нарийн царигаар барих ёстой гэж хэлж байв.
Үүнээсээ болоод салбарынхаа сайдын тушаалын дагуу ажлаасаа чөлөөлөгдсөн. БНХАУ-тай ижил нарийн царигтай байна гэдэг баялгаа урагшаа зөөж дуусгах болно гэж нэлээд шүүмжлүүлж байсан. Гэсэн ч М.Энхсайхан нарийн царигаар барина гэж зүтгэсээр ирсэн. Салбарын яам, сайдынхаа бодлогын эсрэг ажилладаг М.Энхсайхан энэ удаа Тавантолгойн төслийн гэрээг “маш муу” гэх ангилалд хийсэн гэж хэлж болохоор. УИХ-ын даргаас авахуулаад гишүүд “но”-той заалтууд байгаа удаа дараа мэдэгдээд байгаа. УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх олон нийтэд мэдээлэл хийх бүрт гэрээнд өөрчлөлт оруулж, муу заалтыг авсан байгаа юм. Тухайлбал, “Гэрээнд зааснаар "Энержи ресурс" компани төмөр замын тээврийн тариф, тээвэрлэх тоо хэмжээг өөрөө тогтооно. Гэрээнд байгаа ноцтой заалтууд нь өөрсдийн бүх эрх, ашиг сонирхол, дэд бүтцийг хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчид барьцаалах замаар шилжүүлэх эрхтэй байгаа. Шууд хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчид шилжиж болохоор байна. "Энержи ресурс" компанийг гуравдагч өөр компаниар сольж болохоор байгаа юм. "Энержи ресурс" компани бүгдийг нь барьцаанд тавьж зээл авчихаад зээлээ төлөхгүй, санаатай юм уу, санаагүй үйлдлээр гэрээгээ зөрчихөд эрх нь өөр хүнд шилжихээр гэрээнд заачихаад байна” гэдгийг А.Гансүх ярьсан. Мөн “4 сарын 3-ны өдрийн гэрээнд Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалахтай холбоотой шийдвэр гаргавал Засгийн газар гэрээ зөрчсөнд тооцно гэчихсэн байсан. шаардлагатай хэмжээгээр гадаад ажилчид оруулж ирэхээр байсан. Энэ болохгүй гэхэд дараагийн гэрээнд авчихсан байсан. Гэрээг шүүмжлэх тусам сайжирсан” хэмээн ярьсан байгаа юм. Гэрээг шүүмжлэх тусам сайжирна гэдэг нь М.Энхсайхан хөрөнгө оруулагчидтай анхнаасаа ямар гэрээ тохирсон нь ойлгомжтой.
Түүний хувьд гадныханд илүү элэгтэй байдаг бас нэг жишээ бол Эрээнийг дэмжсэн эдийн засгийн бодлогыг явуулж байсан. Тэрбээр 1996-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эрээнийг хөгжүүлэх бодлогыг гаргасан юм. 1996 онд М.Энхсайхан Ерөнхий сайд болсныхоо дараа бүх импортын барааны татварыг тэглэж байсан. Дотоодод үйлдвэрлэл босох ямар ч чадваргүй болгосон. Түүний энэ шийдвэрээр 1992 онд байгуулагдсан БНХАУ-ын Эрээн хотыг хөгжил цэцэглэлт эхэлсэн юм. Дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг авахаас илүү Эрээнээс орж ирсэн хямд бараа хэрэглэгчдийг татаж байв. Үүнээс болж үйлдвэрлэл эрхлэхээс илүү Эрээнийг зорьж, наймаа хийхийг илүүд үзэх болсон. М.Энхсайханы энэ буруу бодлогоос болж, монголчууд одооноос л дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжиж, Эрээний бараанаас татгалзаж байна. Засгийн газар Аж, үйлдвэрийн яамыг шинээр байгуулж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг явуулж байгаа нь сайшаалтай. Хэрэв тухайн үед М.Энхсайхан Эрээнийг дэмжсэн бодлогыг явуулаагүй бол дотоодын үйлдвэрлэл одоогийнхоос арай өөр түвшинд хөгжих байсан биз.
Ийнхүү түүний урд зүгийн бодлогыг дэмждэг байдал Тавантолгой төсөлд нөлөөлсөн. Харин үүнийг засахаар УИХ ажиллаж байна. Ер нь Энхсайхан гэдэг хүнийг урд хөршийн эдийн засгийн бодлогыг хамгийн ихээр дэмждэг хүн гэдгийг ойр тойрныхон нь хэлдэг. Үүнийг нь ч нотолдог. Тэр нь 1997 онд Энхсайхан Ерөнхий сайд байхдаа импортын татварыг тэглэж Эрээн хотыг хөгжүүлэх ажилд том тус, хүч нөлөө нь болсон хүний нэг. Харин одоо Таван толгойн төслийг ямар ч хамаагүй аргаар батлуулж Хятадын эдийн засгийг сэргээн босгоход гар бие оролцохоор улаарч байгаа нь энэ. Тиймээс монголчуудын мөнгөөр хөлжиж, хөгжсөн Эрээн хот Энхсайханд зориулж алтаар хөшөө босгоход гайхаад байх зүйлгүй болж.
Н.БАЯР
Зочин · 2015/07/24
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар **************** М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/07/24
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар ****************, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/ Амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал хөрөнгийг нь хурааж авсан юм бол ард иргэдийг , хойч үеийг нь МАХН зүгээр тэжээж тэтгэх ёстой биз дээ. Өмнөд Солонгосын ард иргэд ээмэг бөгжөө ул******а хандивлаад Азийн бар улс болтлоо хөгжсөн юм гэнэ лээ . Монголчууд ээмэг бөгжтэй харьцуулшгүй амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал сүргээ МАХН-д дээрэмдүүлсэн юм чинь Монгол улс Азийн биш ертөнцийн бар улс болчихсон байх ёстой биз дээ. 1990 ээд онд Орос улс хямралд орж түүнийг дагаж МАХН ын балгаар өөрийн өмчгүй болж үхтлээ боолчлогдож байсан Монголын ард иргэд амаараа шороо үмхэж тухайн үеийн МАХН ын удирдлагуудаас бусад нь турж үхэх аюулд орсон. Орос улсаас гадна Хятад болон бусад хөрөнгөтөн орнуудтай дотно харьцаатай байсан бол Монгол улс ингэтлээ доош орохгүй байх боломжтой байсан.
Гэвч Монголчуд бидэнд их аз дайрч 1990 онд Ардчилсан хувьсгал ялж Э.Бат-Үүлийн санаач**********р зөвхөн дарга нар биш бүх ард иргэд /Е/ паспорттай болох боломжтой болж ард иргэд гадаадруу гарч давснаас өөр бараагүй байсан Монголын дэлгүүрийн лангуу хямд гурил, будаа бусад бараагаар дүүрч Монголчууд бид турж үхэх аюулаас аврагдсан.
5/ Ард түмэнд гай болсон идэж ханадаггүй коммунизмын үлдэгдэл бузар яаргачин МАН түүний улаан хамгаалагчид одоо ч гэсэн Таван толгой, Оюу толгойг гадаадын ломбарданд тавьж улам ихээр хулгай хийх зорилгоор ард иргэдэд хэдэн хүнд сая сая төгрөг тарааж өөрсдөө хэдэн тэр бумаар хээл хахууль авч гадаад улсруу оргон зайлж өөрсдийнхээ хийсэн бузар бүхнийг Ардчилсан намруу чихэж хумсаа нуусан ******р шиг нуусан гэмгүй царайлаад сууж байна .
6/ Бидний Монгол хэл бичгийг МАН хүчээр үгүй хийж өөрсдийгөө Монгол гээд байгаа бидийг үндэсний хэл бичгээ мэдэхээ байсан Хятадаар ярьдаг, харь гүрний бичгээр бичдэг Хятад Монголын *************хурлызууд болгосон нь харамсалтай үнэн. Монголчууд бидний оршин тогтнох гол үндэс болсон эд бая**********с ч илүү үндэсний хэл соёлыг үгүй хийсэн, Монголоо худалдсан бузар **************** МАН-ыг тараахын төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хөдөлгөөн, холбоод, ард иргэдийг манай хөдөлгөөнд нэглэхийг уриалж байна.
Мөн ард иргэд та бүхэн УИХ ын бие даагч гурван гишүүнийг их шудрага ариун улсууд гэж бодож байна уу ?
УИХ ын Болор чулуун Ганбаатар Даваасүрэн нар ч МАН ын арга барилаар худлаа шудрага эх оронч царайлаад эрх мэдэлтэй болж баяжсан дээрээ улам баяжихыг санаархаж явна. Энгийн иргэн бидэнд алгын чинээхэн ч газар олдохгүй байхад Болор чулуун Дорнод аймгийн төв дээр газрыг хэдэн га-гаар нь аваад 20-30 хаус бариулаад улам баяжиж байна.Төр засгийн эрхэнд байсан хулгайч луйварчдыг зөвхөн Ардчилсан нам л илрүүлж хэргийг нь хүлээлгэж байна. Бусад намынхан, бие даагч нар өөрсдийнх нь хулгайн хэрэг илэрчихнэ гэж айгаад хулгайч луйварчидаа илэрүүлж чадахгүй л байгаа биздээ . 88583399 ШҮХөдөлгөөн
Зочин · 2015/05/07
Ийм захиалагат юм бичдэг сайтуудын эзэд ямар боловсролтой нь харагдаж байна.
Зочин · 2015/05/05
irgenshlee soliod ereend amidar enhsaihan gyai. iim huniig tomilj baidag yaaltai bilee
Зочин · 2015/05/05
Угаасаа ийм хүнийг таьсан нь буруу хэзээ Монгол орны төлөө зүтгэдэг байсан юм.
Зочин · 2015/05/05
http://myjobearning.com/?invite=27688 orlogoo nemegduuleerei
Зочин · 2015/05/05
yanaa, hyatadyn tagnuul yum uu, h****aa yum. Yurunhiilugch boloogui ni yaamai daa. Ereeniig hugjuuleh Mongold ashig ni yu baigaan. Boli boli, *****.