Төв аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст  мал хулгайлсан хэргээр шалгагдаж байсан сэжигтэн өчигдөр өглөө амиа хорложээ. Тэрбээр цагадгийн байранд амиа хорлосон байна.  Энэ хэрэгтэй холбоотойгоор  ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдал, хяналт шалгалтын албанаас эрүүгийн хэрэг  үүсгэн мөрдөн байцаалтыг эхлүүлээд байгаа аж.

 

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.