Сурагч охиныг дайрсан цагдаад 4 жилийн ял оноолоо
2015/05/06
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл дэх сум дундын Цагдаагийн хэсгийн цагдаа жолооч Ц.Ууганбаатар нь албаны “Х.Элентра” маркийн 00-23 СЭҮ дугаарын автомашин жолоодож Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэсгэр таваэ буудлын замд 12 настай сурагч охиныг дайрч хөнөөсөн хэрэг гарсан. Замын хөдөлгөөний дүрмийн:
- 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчино”,
- 8.4 “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал зөрчихийг хориглоно”,
- 9.3 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Харин дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурьдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс насанд хүрээгүй явган зорчигч С-ийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн. Энэ хэргийг Тээврийн прокурорын газраас 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 336 тоот яллах дүгнэлт үйлдэж харьяаллын дагуу шүүхэд шилжүүлсэн.
Хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өнөөдөр болж Ц.Ууганбаатарт дөрвөн жилийн хорих ял оноолоо.
Зочин · 2015/05/06
ursgal suruud hurd hetruuleed yabj bsan ge biz de. Hunii nyalh uriig uuriin buruugaas bolj alsan hund taarah tohiroh yaliig ni ugch bmaar bna. Araich dee, shuu****d bolioch.Ta naraas iluu ard tumen ni shuugeed bhad chin, iim luibar hulgaigaa boliochee. turuus zunduu haramj uguud bga biz de
Зочин · 2015/05/06
mani met shig ydarsan hund bol shuud 15jil shu dee aria l dabaraad bgaam bishuuu
Зочин · 2015/05/06
mani met shig ydarsan hund bol shuud 15jil shu dee aria l dabaraad bgaam bishuuu