Хотын А зэрэглэл буюу зайсанд байршилтай 5,3 га газар бүхий Хорих 401, 411 дүгээр ангийн 29 нэрийн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж худалдахад цөөхөн хоног үлджээ. Дуудлага худалдаа 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Төрийн өмчийн хороон дээр зохион байгуулагдах аж. Ашигтай байршил алт шиг үнэтэй болсон өнөө үед энэхүү барилга байгууламжийг сонирхох хүмүүс цөөнгүй байгаа гэнэ.