-ТАВАНТОЛГОЙ АН­ЫН ФРАКЦ, БҮЛЭГЛЭЛ ХООРОНДЫН ХЭРҮҮЛ БОЛЧИХСОН ­-

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай Тавантолгойн асуудлаар ярилцлаа.

 

-Таны хувьд МАН-ын бүлгээс гарсан Тавантолгойн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Ер нь энэ асуудал дээр танай бүлгээс ямар дүгнэлт гаргаж байна вэ? ­

 

-УИХ дахь МАН­ын бүлгээс өнгөр сөн нэгдүгээр сарын 27­ноос Тавантолгойн асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа. Бид Тавантолгойн хэлэлцээрийн явц болон энэ гэрээтэй холбоотой бүх асуудлыг анхааралтай ажиглаж байна. УИХ дээр Тавантолгойн асуу дал орж ирсэн боловч асууд­ лыг хэлэлцэхээс өмнө ажлын хэсэг байгуулна. Үүний дараагаар хэлэлцэх эсэхийг нь шийднэ гэж анх удаа горимын өөрчлөлттэй зүйлийг оруулж ирлээ л дээ. Тэгэхээр УИХ дахь МАН­ын бүлгийн ажлын хэсэг эхнээсээ хатуу байр суурь баримталж байгаа. Энэ нь Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд бид Засгийн газарт хамтарсан. Ингэхдээ хамтын ажиллагааны гэрээ байгуулсны хүрээнд Таван­ толгой болон Оюутолгойн орд газ­ рын асуудлаар гэрээнд өөрчлөлт оруулахдаа хамгийн гол нь өнөөгийн хүрсэн хууль эрх зүйн болон эдийн засгийн төвшнийг бууруулахгүй гэдэгт санал нэгдсэн. Цаашлаад үүнээс давсан үзүүлэлтийг Монгол Улсад авчрах ёстой гэдэг байр сууринд бид бүгд зогсох учиртай. Нөгөө талаар Тавантолгой дээр 1072 хувьцаа эзэмшигчийн асуудал байгаа. Тэгэхээр манай улсын иргэн бүр 1072 хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн учраас энэ хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгөжүүлэх асуудал Тавантолгойн түгжээтэй хамт шийдэгдэх ёстой гэж харж байгаа. Түүнчлэн Таван­ толгойн хэлэлцээрт орж байгаа консорциумд бид нэг хүсэлт тавьж байгаа юм. Энэ нь Монголын аж ахуйн нэгжүүдийн оролцоог хангах чиглэлээр, тухайлбал, нэмэлт хувь цаа гаргах гэх мэт бусад асууд лаар оролцоо ихтэй байх ёстой гэж үзэж байна. Ер нь энэ ордыг сорчлохгүйгээр иж бүрнээр нь ашиглах асуудал Монгол Ул­ сын хувьд чухал. Ингэж байж л Тавантолгойн орд газрын эдийн засгийн үр өгөөжийг монгол түмэн хүртэх учиртай юм. Тийм учраас энэ орд дээр Монгол Улсын язгуур эрх ашиг, хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хаана байнабид тэр талд байр сууриа илэрхийлж байгаа юм. Өнөөдрийн хувьд Тавантолгойн орд газар УИХ­д өргөн баригдахаасаа өгсүүлээд АН­ын фракци, бүлэглэл хоорондын хэрүүл болчихсон бай­ на шүү дээ. Угтаа бол бид цаг алдалгүй энэ ордынхоо ашиглалтыг эхлүүлээд явах учиртай гэж харж байгаа юм.

 

-Тавантолгойг ямар дэгээр явуулаад байна вэ. Уг нь эхлээд тухайн асуудлын хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа ажлын хэсэг байгуулдаг байтал Тавантолгой дээр эхэлж ажлын хэсэг байгуулаад дараа нь хэлэлцэх эсэхийг шийднэ гэсэн. Гэтэл сүүлдээ Дэгийн хууль зөрчсөн болоод явчихсан. Харин үүнийг ажлын хэсгийн ахлагч “Хууль зөрчсөн зүйл байхгүй” гээд байдаг? ­

 

-УИХ­д өргөн барьсан аливаа хууль, тогтоомжийг хэлэлцэх эсэхийг нь шийдсэний да­ раа л ажлын хэсэг бай­ гуулаад явдаг. Тэгэхээр Таван толгойн асуудлыг сайн, муу гэхээс илүү үйл яв цад гарч байгаа алдаа нь хуулийн дагуу бус бай­ гаа юм. Нэг үгээр бол, хууль зөрчсөн. Хэрвээ цаашдаа бүх асуудал ингэж явах юм бол УИХ­аар орж ир­ сэн асуудал бүрийг хэл эл ­ цэхээсээ өмнө ажлын хэсэг бай­ гуулах ёстой болох нь байна шүү дээ. Үнэндээ ийм байж болохгүй, алхам тутамдаа хууль зөрч гэсэн үг юм уу. Ер нь энэ бол Тавантолгойг явуулах үгүйтэй холбоотой асуудал биш шүү дээ. Нэг үгээр бол, өнөөдрийн Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг илт зөрчсөн л асуудал.

 

-Одоогоор ерөнхийдөө нам, эвслийн бүлгүүд төдийгүй олон нийт ч УИХ-аас гарсан ажлын хэсгийг хүлээсэн байдалтай байна. МАН-ын бүлгийн зүгээс энэ асуудалд ямар хүлээлттэй байгаа вэ. Өөрөөр хэлбэл, ажлын хэсгээс ийм дүгнэлт гарвал ингэж явах нь зүйтэй гэхбайр суурь илэрхийлнэ гэдэг ч юмуу?

 

-Энэ асуудалд монгол хүн бүрийн нийтлэг эрх ашгийгл нэгдүгээрт тавих ёстой. Тэр нь монголчууд өнөөдөр эдийн засгийн бодит хямралд өртчихсөн, Азийн хөгжлийн банкнаас хамгийн сүүлд гаргасан мэдээгээр ойрын 3­4 жилдээ Монголын эдийн засагт гэрэл гэгээ харагдахгүй гэж дүгнэж байна. Хамгийн сүүлд Валютын сан дүгнэлт гаргахдаа мөн л манай улсын эдийн засгийг “Маш хүнд байна” гэж дүгнээд өндөр эрсдэлтэй гэж тодорхойлсон. Ийм үед бидэнд улсынхаа эдийн засгийг сэргээх ямар гарц байна гэвэл эдийн засагт валют оруулж ирэх гэх мэт бодит алхам чухал байна. Өнөөдрийн байдлаар бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн зарагдахаа больсон. Гадаадаас валют орж ирэхээ больсон. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид бүгд итгэл алдарсан байна. Ийм хүнд үед бид томоохон төслүүдээ л цаг алдалгүй эдийн засгийн эргэлтэд зөв оруулах, эдийн засгийн үр өгөөжийг нь зөв хүртэх нь чухал байгаа юм шүү дээ. Хамгийн гол том төслүүдийг хөдөлгөх асуудалд цаг алдахгүй байх нь чухал байна.

 

-Хувьцаа эзэмших тал дээр маргаантай байгаа. Тухайлбал, “Энержи Ресурс” 51 хувийг эзэмших нь буруу, дээрээс нь энэ компани гадаадын зах зээлд их хэмжээний өр, зээлтэй учраас оруулж ирж болохгүй. Иймээстөрийн мэдлийн компани болох “Эрдэнэс Тавантолгой”-д мэдлийг 100 хувь өгөх ёстой гэж байна л даа. Таны хувьд аль талд нь байгаа вэ?

 

-Одоогийн барьсан байгаа гэрээнд зааснаар бүх эрх 100 хувь Монголын төрд байгаа. Лиценз болон төрийн өмч ч 100 хувь төрийнх гэж заасан. Гэтэл АН­ын гаргасан өмчийнх нь 51 хувь нь монгол, 49 хувь нь гадаад байна гэдгийг ойлгохгүй байгаа. Одоогийн Засгийн газраас оруулж ирсэн гэрээнд зааснаар бүх эрх 100 хувь төрийн мэдэлд байгаа.

 

М.Өнөржаргал