ХААН банканд Монголын аж ахуй нэгжүүд “залгиулж байна”
2015/05/08
Hunnu.mn вэб сайт ХААН банк шүүгч нарт орон сууцны зээл олгодгоороо далимдуулан шүүхийн шийдвэрт нөлөөлөх бичгийн Дээд шүүхэд гаргаж өгсөн баримтыг дэлгэсэн билээ. Тэд үйл ажиллагаагаараа шүүгч нарыг “барьцаалж” өөрт ашигтай шийдвэрүүдийг гаргадаг байна. Хуулийн байгууллагынханы хэлж буйгаар бол шүүх хуралд ХААН банк нэг ч удаа ялагдаж байгаагүй гэх. Магадгүй энэ нь ийнхүү шүүгч нарт нөлөөлдөгтэй холбоотой байж ч болох.
Тиймээс л шүүгч нарын цалингийн асуудал яригдаж, шүүгч нарын нийгмийн асуудал хүнд, орон сууц, хашаа байшингийн зээлтэй байдаг учраас нөлөөлөлд автаж, шударга бус шийдвэр гаргаж байна гэх үгс яригдах болсон байна.
ХААН банк Нийслэл Улаанбаатар болон бүх 21 аймгийн бүх суманд салбартай. Малчид ХААН банкнаас малаа барьцаалан зээл авч, зээл болон зээлийн хүүгээ төлж чадахгүй хотоо харлуулж буй тухай өмнө нь хэд хэдэн удаа чих дэлсэж байсан боловч тэгс гээд л нам дарагдсан юмдаг.
Монгол улс үйлдвэрлэгч орон болохгүй бол болохгүй нь гэх үгийг Эдийн засагч, Улстөрчид бүгд л хэлдэг. Гэвч тэдний энэхүү үг хий хоосон үг болох нь амьдрал дээр нотлогдсоор л... Үнэхээр брэнд үйлдвэрлэе. Импортыг орлох бүтээгдэхүүнүүдийг бий болгоё гэж үнэн сэтгэлээсээ хүссэн болүйлдвэрлэл эрхлэгчдээ ХААН банк гэх “мангасын аманд аваачиж тарчлаахгүй л байх байсан” биз.
Ирэх долоо хоногт бид “Сэлэнгэ хангай” ХХК, “Мон Апи” ХХК болон ХААН банк гэсэн гурван байгууллагын дунд үүсээд байгаа маргааны талаар дэлгэрэнгүй мэдээллэж, баримт дэлгэж, хэргийг төрийн байгууллагууд хэрхэн чирэгдүүлж буй тухай цувралынхаа нэгдүгээрхийг хүргэх болно.
Ямар байгууллагыг ХААН банк, шүүх хоёр дундаа хавчин дампууруулж, ард түмэнд хэрэгтэй үндэсний үйлдвэрлэлийг хэрхэн нурааж буйг харуулах болно. Монголын брэнд ярьдаг, импортыг орлох бүтээгдэхүүнийг “амаараа мөрөөдөгчид” бидний цуврал нийтлэлийг уншиж, нэгийг бодож, хоёрыг тунгаана гэж найдъя.
Н.Чинзориг
Зочин · 2015/05/09
хаан банк аж ахуй нэгжийг нь ард иргэдтэй нь залгиж луйвардаж дарамталж байна.зээл авахад нотриаттай хамт луйвардана.зээлээ хугацаанаас нь өмнө цуцласан гж 1% шимтгэл ахиад зээл олгохдоо 1%, зээлийн эд засагч нь 3"-5% ингээд зээл өгсөнөөсөө хойш мөнхийн дарамт.хаан банкны удирдлагуудыг нь бүгдийг нь шоронд өгөх хэрэгтэй.
Зочин · 2015/05/08
ХААН банк өчүүхэн шалтгаар 8%-ийн зээл олгохоос татгалзаж харилцагчийнхаа хамаг ажлыг балаж байгаа талаар цөөнгүй хүнээс сонсож байсан.Олон салбартай учраас хүмүүс их данс нээлгэдэг ч тус нь бага.Эзэн нь нөгөө л хүн чанараа гээсэн Баатарсайхан болохоор гайхахгүй л байна
Зочин · 2015/05/08
tsag ni ****ooor naad bankoog chine ***lganaaaaa