Үнэнд гүйцэтгэдэж ял авахын өмнөх сүүлчийн хөзөр буюу байцаагчаа гүтгэх арга
2015/05/09
“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх талаарх 14 дэх илтгэл”-д цагдаагийн алба хаагч хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хүний эрх зөрчсөн гэж Хүний эрхийн үндэсний комисст гомдол ирж шалгасан тухай мэдээлэл гармагц зарим хэвлэл мэдээллийн байгууллага уг мэдээллийн шүүрэн авч олон нийтэд гуйвуулан хүргэсэн. Харамсалтай нь тус илтгэлийг бүрэн эхээр нь бус “гомдлын шалгаад прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон” гэдэг бичээгүй байгаа нь иргэдэд нэг талыг барьсан мэдээлэл өгсөн гэж хэлж болохоор. Тиймээс тус илтгэлд дурдагдсан асуудлууд хэр үндэслэлтэй болохыг тодрууллаа.
1. Буу тулган сүрдүүлжээ гэх мэдээллийг шалгахад иргэн М, Г нар хэрэгт холбогдон шалгагдах явцдаа Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч “М” нь хууль зөрчин дарамталж, буу тулган сүрдүүлсэн, эрүү шүүлт тулгасан гэх гомдол мэдээллийг Авлигатай тэмцэх газраас шалган, дүүргийн 4 дүгээр прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар шийдвэрлэсэн. Мөн дээрх гомдолд ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдлын газраас шалгалт явуулахад гомдолд дурдсан хууль тогтоомж зөрчсөн, эрүү шүүлт тулгасан гэх үйлдэл тогтоогдоогүй бөгөөд Хүний эрхийн үндэсний комиссоос цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож буй “Г” нь гомдол гаргасны дагуу комисс түүнтэй биечлэн уулзаж нөхцөл байдлыг тодруулсан гэх мэдээллийг шалгахад иргэн Г нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ огт аваагүй , дээрх мэдээлэл үндэслэлгүй болох нь тогтоогдсон.
2. “12 удаа шалгагдсан ч хариуцлага хүлээсэнгүй” гэх мэдээллийг тодруулахад иргэн Х, О нар нь бусдын эд зүйл хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдахдаа мөрдөн байцаагч, “С” нь эрүү шүүлт тулгасан гэх гомдлыг УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанаас шалган Дүүргийн 3 дугаар прокурорын газраас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Гомдол гаргагч “Х” нарын бүлэг этгээдүүд нь бусдын эд хөрөнгийг удаа дараагийн үйлдлээр бүлэглэн хулгайлсан 16 холбогдогчтой 30 хавтаст хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан бөгөөд одоо ч Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байна.
3. “Чамайг алчихсан байхад амийг чинь хэн нэхэх хүн байхгүй” гэсэн мэдээллийг тодруулахад “Б” нь хэрэгт холбогдон шалгагдах явцдаа Чингэлтэй дүүргийн хэлтсийн эрүүгийн “М” нь эрүү шүүлт тулган, хэрэг хүлээлгэсэн гэх гомдлыг УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанаас шалгахад дээрх асуудал тогтоогдоогүй тул Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар шийдвэрлэсэн байна.
4. Мөн тус хэлтэст бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан Т, А нараас мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч “Г”, ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад “Э” нар нь бидэнд эрүү шүүлт тулгасан гэх гомдлыг шалгахад шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтэл тогтоогдоогүй бөгөөд дээрх гомдлыг Дүүргийн 1 дүгээр прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар шийдвэрлэсэн байна. Гомдол гаргагч нар нь урьд өмнө цагдаагийн байгууллагад удаа дараа шалгагдан, шүүхээс 2-3 удаа хорих ялаар шийтгэгдэн хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна.
Энэ мэтчилэн гэмт хэрэгт шалгагдаад үнэнд гүйцэгдэх үед хугацаа хожих эцсийн арга нь байцаагчаа гүтгэх арга хэрэглэх явдал сүүлийн жилүүдэд ажиглагдаж байгаа гэнэ. Мөн хэвлэл, мэдээллийн байгууллага энэ мэт хадал мэдээллийг олон нийтэд дэвэргэн хүргэх нь зохимжгүй зүйл.
Гэмт хэргийн цаана хохирч үлдсэн хүний эрхийг хэн хамгаалж байна вэ?
Зочин · 2015/05/10
ГОМДОЛУУД НЬ ШИЙДЭГДСЭН ЮМ БАЙГАА ЮМ УУ ДАНДАА ТОГТООГДООГҮЙ БАЙГАА БИЗ ДЭЭ ЭНЭ БОЛ ТЭДНИЙ АРГА
Зочин · 2015/05/09
unen dee anh barihdaa shuud zodoj tegeed ger bultei ulzuulahgui baij baigaad 14 honogiin daraa zobshoorool olgodog sh te
ene talaar nalaihiin tsagdaa ih suramgai nuur gart il haragdagui zododg shuude
tegeed tsagdaa tsagdaagaa ***lgan gej yu baihab de unen te shu dee
Зочин · 2015/05/09
ene iltgeld 1 taliig barisan zuil mash ih bna lee ylanguai aj ahuin negjuudiin talaar .***riin hoorond l hiisen ym shig bgaam daa