Асч  дүрэлзэж байдаг гал цогтой төрхөөрөө үргэлж фенүүдээ байлдан дагуулж байдаг МУГЖ Т.Ариунаа өдгөө 50 шахаж байгаа ч залуу халуун үе нь яг л хэвээр. Үнэндээ ч түүний уран бүтээл бидний дунд амьдрал, хайр дурлал, анхны болзооны тухай дурсамжуудыг сэдрээдэг.  

Монголын рок попын ертөнцөд шинэ төрхөөрөө урилгагүй орж ирсэн МУГЖ поп хатагтай Б.Сарантуяатай мөнхийн өрсөлдөгчид байсаар ирсэн. Амьдрал, уран бүтээл дээр бие биесээ ирлэж хурцалж ирсэн тэд монголын хүчирхэг эмэгтэйчүүд. Харин энэ жил Ариунаа дуучны маань  жил орж байгаа гэсэн. Тиймээс тэрбээр шинийн 15-ний дотор гал хонин жилийн заслаа маш сайн хийлгэсэн болохоор яасан ч алзахгүй ээ хэмээжээ.