Монголын кино урлагт дахин нэг шинэ бүтээл төрсөн нь адал явдлаар дүүрэн "Хар сувдны нууц" инээдмийн кино билээ.  Бүх насныханд зориулсан уг дэлгэцийн бүтээлийг Уужим фильм, F Студио, MIM Филмд бүтээсэн юм.

Адал явдалт, инээдмийн киноны найруулагчаар Б.Тамир, Зохиолчоор Б. Тамир, Р. Эрхэмбүрэн нар ажилласан байна. Гол дүрүүдэд жүжигчин Г.Алтаншагай, Д.Дэлгэрсайхан, М.Баярбат, Загвар өмсөгч М.Намуунцэцэг нар тогложээ.

Тус кино энэ сарын 1-нд нээлтээ хийсэн тус киноны өдөрлөг болж өндөрлөв. Өдөрлөгийн үеэр үзэгчид өөрсдийн хүндэлдэг уран бүтээлчтэй хамтдаа зургаа авахуулсан бөгөөд тэдний гарын үсгийг авч байлаа.