Хуурамч штампны дардас бүхий өөр хүний паспортаар хил нэвтрэхийг завдав
2015/05/12
Буянт-Ухаа боомтоор 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар-Бишкек-Станбул чиглэлийн ТК-343 дугаар аяллын онгоцоор зорчигч манай улсын иргэн С /эмэгтэй/ өөрийн хүчин төгөлдөр паспортаар улсын хил нэвтэрчээ.
Гэвч тэрээр хуурамч штампны дардас бүхий өөр хүний паспортаар Бүгд Найрамдах Турк Улсын хилээр нэвтрэхийг завдан, баригдаж, 4 дүгээр сарын 25-ны өдөр буцаагдан Монгол Улсын хилээр нэвтрэх гэж байхад нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлсэн байна.