АТГ-аас  Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж захирал Д.Нямхүү нь хууль зөрчсөн болохыг тогтоосон байна. Тодруулбал Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү нь өөртөө удаа дараа нийт 5 сая 500 гаруй мянган төгрөгийн урамшуулал, мөн нийт 3 сая 100 гаруй мянган төгрөгийн илүү цагийн хөлс олгосон байна. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдэл гэдгийг АТГ-аас тайлбарласан.  Түүнчлэн Д.Нямсүрэн нь Сүрьеэгийн клиникийн 10 сая 800 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий засварын ажлыг үнийн харьцуулалт хийлгүйгээр “Дойт трейд” ХХК-тай шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн байна. 

Тиймээс АТГ-аас салбарын сайд Авлигатай тэмцэх газраас Г.Шийлэгдамбад албан бичиг хүргүүлж, Д.Нямхүүд хариуцлага тооцуулан дахин зөрчил гаргуулахгүй байхад ажиллах хэрэгтэйг анхааруулсан байна. 

А.Баярмаа