Барилгын ослоор нэг хүн нас барлаа
2015/05/13
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн “Шарын гол” ХК-ийн Үйлдвэрийн талбайд барилгын өчигдөр осол гарч нэг хүн газар дээрээ нас барсан байна. Тодруулбал “Шарын гол” ХК-ийн Хуучин нүүрс ангилан ачих дамжлагын барилгын 4 давхраас барилгын ажил гүйцэтгэж байсан гэрээт ажилтан Ж, Б нар унаж иргэн Ж бетонд дарагдан газар дээрээ нас баржээ. Иргэн Б хүнд гэмтсэн бөгөөд түүнийн Шарын гол сумын эмнэлэгт хүргэсэн байна. Хэргийн газарт Онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага ажиллаж байна