65 согтуу жолооч саатуулагдлаа
2015/05/13
2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 325 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 225 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 19 бүртгэгдэж 1 хүн нас барж, 24 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 7 хүүхэд өртсөн үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 6 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал:СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангийн урд замд Т.Приус маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 15 настай эрэгтэй Т, 17 настай эмэгтэй У нарыг мөргөж гэмтээсэн.
Зам тээврийн осол нь санамсаргүй, анхаарал болгоомжгүй, байдлаар үйлдэгдэгээрээ бусад гэмт хэргээс онцлогтой. Зам тээврийн осол хэрэг үйлдчихээд осол хэргийн газрын орхин явах нь санаатай гэмт хэрэг болдог бөгөөд хохиролын хэмжээ, гэмтлийн зэрэг шаардахгүйгээр Эрүүгийн хэрэг үүсдэгээрээ онцлогтой юм. Санамсар болгоомжгүй үйлдэгдсэн зам тээврийн ослоо санаатай гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болгохгүйгээр ослын газрыг орхилгүй Цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлэх, нотлох баримтыг хамгаалах, хохирсон хүнд эмнэлгийн анхны тусламжийг үзүүлэх нь тухайн хүний үүрэг юм. Иргэн та үүргээ биелүүлэн дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцоорой