Т.Цогт, Г.Маралмаа нарыг 21-ны өдөр шүүнэ
2015/05/13
4 настай охин О-г төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нар нь зодож алсан гэх хэрэг эрүүгийн хэрэг шүүхэд шилжсэн талаар бид мэдээлсэн.
Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Г.Маралмааг 4 настай дагавар охин О-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар зодож санаатай алсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
Т.Цогтыг өөрийн төрсөн охин 4 настай О-г хойд эх Г.Маралмаад зодуулж биемахбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан, асран хамгаалж байгаа бага насны хүүхэд болох 4 настай охин О-г хараа хяналтгүй байлгаж, шаардлагатай тусламж үзүүлээгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан ялыг тус тус сонсгож яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байна.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүх хэргийг хянаад яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2015 оны 5 сарын 21-ны пүрэв гарагийн 11 цагаас шүүх хуралдааныг товлон зарлалаа