2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 357 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  243 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 14  бүртгэгдэж 18 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 11 хүүхэд өртсөн үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 10  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч1, явган зорчигч 3.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

 

Тухайлбал:БЗД-ийн нутаг Улиастайн автобусны буудлын эцсийн буудлын замд Т.Приус маркийн авто машины жолооч У нь “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ –ын Daewoo  маркийн автобустай мөргөлдөж  зорчигч 03 настай А нарын нийт 5 хүүхэд гэмтсэн.

БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хорооллын урд автобусны буудлын замд “Блюбус” ХХК-ны Х.Аеро Сити  маркийн автобусны жолооч Х нь зорчигч 45 настай эмэгтэй О-г унагаж гэмтээсэн.

 Зам тээврийн осолд өртөж буй хүүхдүүд нь “Гэр-сургууль-гэр” гэсэн маршрутанд явж байх үедээ мөн  ээж аав харгалзан яваа хүнтэйгээ тээврийн хэрэгслээр зорчиж явах, явганаар замын хөдөлгөөнд хараа хяналтгүй оролцож явах үедээ осолд өртөж амь нас эрүүл мэндээрээ хохирч байгаа нь шууд томчууд бидний хайхрамжгүй байдлаас шалтгаалж байна. 2015 оны эхний 4 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 12 хүүхэд нас барсны 5 хүүхэд нь нийслэл хотод бол 7 хүүхэд нь хөдөө орон нутагт үйлдэгдсэн байна. Зам тээврийн ослоор амь нас, эрүүл мэнд нь хохирсон хүүхдүүдийн талаас илүү хувь нь зориулалтын суудал, хамгаалалтын бүс хэрэглээгүйн улмаас хохирдог нь  судалгаагаар тогтоогдсон.  Хүүхдийг урд суудалд суулгах нь ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах хамгийн том шалтгаан болдог. Манайд хүүхдээ өвөр дээрээ аваад урд суудалд суух,  өвөр дээрээ босгож явах, машины цонхоор толгой гарыг нь гаргаж явж байгаа  нь хүүхэд ээ зориуд эрсдэлд оруулж байгаа үйлдэл юм. Та хүүхдээ хайрладаг л бол арын суудалд, хамгаалалтын бүс хэрэглэн суулгах хэрэгтэй.  Хүүхдэдээ тохирсон хамгаалалтын суудал, хамгаалах бүс, хамгаалах бүсний тохируулагчийг зөв хэрэглэснээр хайртай хүү, охиноо осол, гэмтлээс хамгаалаж чадна гэдгийг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүллээ.