Манай оронд нэн тулгамдаж байгаа элэгний өвчлөл, элэгний хатуурал, хорт хавдар зэрэг өвчний угшил болсон вирүст хепатит өвчин  залуужиж байгаа.  Тиймээс  Эрүүл мэнд, спортын яам, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Оном сан хамтран “Эрүүл элэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд бүх нийтэд  элэгний өвчлөл түүнээс сэргийлэх аргыг  сурталчлах зорилгоор  “Элгээ хайрлая” аяныг  зохион байгуулж байна.  

 “Элгээ хайрлая” аян нь хүүхэд залуучууд, олон нийтэд вируст хепатит өвчний хор уршиг, үр дагаврыг таниулан мэдүүлж, урьдчилан сэргийлж өөрийгөө болон гэр бүл, найз хамт олноо хамгаалахад туслах, мэдлэг олгох зорилготой аж.  Аяны хүрээд

  • Зохион бичлэг, гар зургийн уралдаан
  • Зурагт хуудас, постер плакатны загварын уралдаан
  • Гэрэл зургийн уралдаан
  • Нийтлэл, богино өгүүллэгийн уралдаан        
  • Богино хэмжээний кино анимешны уралдааныг зохион байгуулж байгаа юм.  

Уралдаанд ирүүлэх материалын  сэдэв нь элэгний өвчлөл ба гэр бүл, элэгний өвчлөл ба архидалт, элэгний өвчлөл ба нийгэм, эрсдэлт хүчин зүйлс, итгэл найдвар, буруу зуршил, элэгний өвчлөл эдийн засаг, хорт хавдар гэсэн чиглэлээр байх юм байна.   

Уралдаанд заавал мэргэжлийн гэхгүй  сонирхсон хүн бүхэн оролцох боломжтой бөгөөд материалыг  Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Богд Жавзандамбын гудамж 3, Удирдлагын Академийн хойд талд Оном сангийн байранд хүлээн авах юм байна.  Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  70122006 утаснаас лавлах боломжтой.