Татварын буцаан олголт 2015 оны 05-р сарын 15-20-ны өдрүүдэд олгохоор хүлээгдэж байна
2015/05/14
Үндэсний татварын албаны хэмжээнд Хувь хүний орлогын албан татварын 2014 оны тайланг 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авч татвар төлөгчийн илүү төлөлтийг баталгаажуулсан бөгөөд Нийслэлдийн хэмжээнд албан татварын илүү төлөлтийг буцаан олгох ажиллагааг 2 ээлжээр зохион байгуулан дүүргийн татварын албадад 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө татварын тайлангаа ирүүлсэн иргэдийн илүү төлсөн албан татварыг Нийслэлийн төрийн сангийн газраас 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр буцаан олгосон.
Хоёрдугаар ээлжинд 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш татварын тайлан тушааж албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан татвар төлөгчдийг буцаан олголтыг Нийслэлийн төрийн сангийн газраас 2015 оны 05 дугаар сарын 15-20 ны өдрүүдэд олгохоор хүлээгдэж байгаа болно.