Нуман тулгуурт орсон Ч.Сайханбилэг
2015/05/15
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намдаа ч, улс төрд ч хэн ч биш болсон гэж үү! Хэрэв түүнийг огцруулах төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл “Чимэдийн Сайханбилэг нь Монгол Улсын Ерөнхий сайдаар зургаахан сар ажилласан” гэж түүний намтарт нь бичигдэнэ. Тэгвэл тэр үнэхээр намтраа гоёх гэж Ерөнхий сайд болсон уу. Эсвэл Тавантолгойг хөдөлгөх гэж “MCS”-ийн захиалгаар энэ суудалд заларсан нь үнэн үү? Үндсэндээ тэрбээр хаврын чуулганы өмнөх өдөр Тавантолгойг хөдөлгөнө гэж телевизээр амлалт өгснөөс өөр зүйл хийсэнгүй гэхэд хилсдэхгүй. Хэрвээ хааяа нэг агентлагийн дарга нар өмнөө суулгаж үүрэг даалгавар өглөө гэдгийг эс тооцвол шүү дээ.
Сүүлийн үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тухай ярьж эхэллээ. Үнэндээ О.Баасанхүү л хэлсэн болохоос энэ бол улс төрд аль хэдийнэ хөдөлсөн галт тэрэг. “Оросыг сайн маажвал Монгол л гарна” гэдэгчлэн О.Баасанхүүг сайн ухвал цаана “Женко” Х.Баттулга байгаа. Тэгвэл Х.Баттулгыг сайн ухвал З.Энхболд гарна. Энэ бол энгийн гаргалгаа. Тиймдээ ч “З.Энхболд О.Баасанхүүгийн гараар могой бариулах нь” гэх хардлага нийгэмд үүссэн. Үндсэндээ АН-ын фракц хоорондын тэмцэл Ч.Сайханбилэгийг суудлаас нь унагах болчихоод байна. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэгт намынхан нь тус хүргэхгүй гэсэн үг. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болоход тухайн үед чуулганы хуралдаанд суусан 44 гишүүний 42 нь буюу 95.5 хувь дэмжиж гар өргөсөн. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга, Г.Уянга нар эсрэг кноп дарсан байдаг юм.
Тэгвэл Ч.Сайханбилэгийн танхимыг аваад үзье. “Шийдлийн” гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн Засгийн газарт намууд хамтарч сайдын суудалд төлөөллүүдээ оруулсан. Тодруулбал, МАН-аас Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү нар Ч.Сайханбилэгийн танхимд багтсан. Тэгвэл Монгол Улсын сайд М.Энхсайхан, Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг төлөөлж байна. Харин танхимын 18 сайдаас үлдсэн ес нь АН-ыг төлөөлж байгаа юм. Хэдийгээр энэ есөн сайд АН-ыг төлөөлж байгаа гэдэг ч үнэн хэрэгтээ АН доторх фракцуудын төлөөлөл гэж хэлж болно. Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Алтангадас”-ынх бол Эрчим хүчний сайд Д.Зоригт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар “МҮДН” фракцыг төлөөлж суугаа. Улмаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Уул уурхайн сайд Р.Жигжид нар “Шонхор”, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав хоёр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн баг. Харин Хүнс, хөдөө аж ахуйн сайдад Р.Бурмаа ч мөн адил Ерөнхийлөгчийн баг ч гэлээ албан ёсоор МоАХ-нд харьяалагддаг бол Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Нэг ардчилал” фракцийг төлөөлж байгаа юм. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө болон ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын нар “Алтангадас” фракцынх.
Дээр хэлсэнчлэн Ч.Сайханбилэгийн гол зорилго Тавантолгойг хөдөлгөх юм бол түүнд дэмжлэг хэрэгтэй. Гэтэл нам нь түүнийг дэмжихгүй байгаагаар зогсохгүй “Алтангадас” фракцаас ч тусламж горьдоод хэрэггүй бололтой. Учир нь экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг эсэргүүцэгчдийн нэг болчихоод байгаа юм. Учир нь УИХ-ын гишүүн Д.Арвин нэгэнтээ “Манай фракцын гишүүд бүх бүлгийн хуралдаанд Ерөнхий сайдаа авч үлдээд, дараа нь хариуцлагын асуудлыг нам дотроо ярина гэсэн байр суурьтай байсан. Гэтэл өөрийнх нь “Алтангадас” фракцийн С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар АН-ын Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Н.Алтанхуяг даргыг өөрөө өргөдлөө өгөөд огцрох ёстой гэдэг хатуу мэдэгдэл хийж, Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилно гэж ярьж тохирсон” хэмээн ярьсан нь бий.
Тэгэхээр “Алтангадас”-ынхан хоорондоо хагаралдаж, нам доторх дээрх фракцын нөлөөг багасгах гэсэн АН-ынхны оролдлого амжилттай хэрэгжсэн байна. Тиймдээ ч З.Энхболд Тавантолгойн асуудлаарх ажлын хэсэг байгуулж, “өөрийн” хүмүүсээ аль хэдийнэ тавьчихаад байгаа билээ. Тодруулбал, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, ажлын хэсгийн гишүүдээр А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн нарыг томилсон. Энд нэг зүйлийг дурдахад дээрх ажлын хэсэгт эвслийн бүлгээс М.Сономпилыг оруулсан ч тэрбээр татгалзсан байдаг. Хэдийгээр тэрбээр МҮАН-аас гарч МАХН-д элссэн ч Тавантолгойн гэрээг ахалж байгаа МҮАН-ын дарга, Монгол Улсын сайд М.Энхсайханы эсрэг ажиллана гэж байхгүй.
Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгийн тухайд МоАХ-ны хүн. Тиймдээ ч Тавантолгойн асуудлаар гар барьчихаад байгаа “Женко” Х.Баттулга, З.Энхболд нарын заавраар ажиллана гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр АН-ынхан Ч.Сайханбилэгт хань болохгүй. МАХН-ыг түшиж болох ч энэ маш эрсдэлтэй шийдвэр байх нь ойлгомжтой. МҮАН мэдээж М.Энхсайханыг дагана. Тиймээс одоохондоо Ч.Сайханбилэгтэй толхилцож, тохиролцоонд орохгүй. Учир нь М.Энхсайхан, Ч.Сайханбилэг хоёрын зорилго нэг. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ч.Сайханбилэг Тавантолгойн асуудлаар МАН-тай тохиролцсон тухай яриа бий. МАН-ын хувьд “Ард түмний эрх ашиг” гэх сүржин уриа лоозонтойгоор Засгийн газарт хамтарсан. Тиймээс Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг тийм ч амар огцруулахгүй. Тиймдээ ч Ч.Сайханбилэг хань бараадаж, МАН-ыг түшсэн байх талтай.
Учир нь танхимд нь багтсан У.Хүрэлсүхтэй далдуур гар барьсан гэх. Гэсэн хэдий ч МАН-ын дарга М.Энхболд Тавантолгойн асуудлаар АН-ын дарга З.Энхболдтой тохиролцсон гэсэн яриа байгаа юм. Ингэхээр МАН дотроо бас л хуваагдчихсан байгаа гэсэн үг. Үндсэндээ У.Хүрэлсүхийн талынхан л Ч.Сайханбилэгийн талд зогсох нь. Эндээс харахад Ч.Сайханбилэгийн ар тал нэлээд тогтворгүй байгаа гэж болох юм. Ийнхүү Ч.Сайханбилэг үндсэндээ нуман тулгуурт орчихоод байна. Сүүлийн ганц хөзөр болох Тавантолгойн гэрээг гацаанаас гаргаж чадахгүй бол түүний хувьд үнэхээр намтартаа “Монгол Улсын Ерөнхий сайдаар зургаахан сар ажилласан” гэх үгс нэмүүлээд гүйцэтгэх засаглалын тэргүүний суудлаа тавьж өгөх болчихоод байна.
П.ЭРДЭНЭ
Зочин · 2015/07/24
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар **************** М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/07/24
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар ****************, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/ Амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал хөрөнгийг нь хурааж авсан юм бол ард иргэдийг , хойч үеийг нь МАХН зүгээр тэжээж тэтгэх ёстой биз дээ. Өмнөд Солонгосын ард иргэд ээмэг бөгжөө ул******а хандивлаад Азийн бар улс болтлоо хөгжсөн юм гэнэ лээ . Монголчууд ээмэг бөгжтэй харьцуулшгүй амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал сүргээ МАХН-д дээрэмдүүлсэн юм чинь Монгол улс Азийн биш ертөнцийн бар улс болчихсон байх ёстой биз дээ. 1990 ээд онд Орос улс хямралд орж түүнийг дагаж МАХН ын балгаар өөрийн өмчгүй болж үхтлээ боолчлогдож байсан Монголын ард иргэд амаараа шороо үмхэж тухайн үеийн МАХН ын удирдлагуудаас бусад нь турж үхэх аюулд орсон. Орос улсаас гадна Хятад болон бусад хөрөнгөтөн орнуудтай дотно харьцаатай байсан бол Монгол улс ингэтлээ доош орохгүй байх боломжтой байсан.
Гэвч Монголчуд бидэнд их аз дайрч 1990 онд Ардчилсан хувьсгал ялж Э.Бат-Үүлийн санаач**********р зөвхөн дарга нар биш бүх ард иргэд /Е/ паспорттай болох боломжтой болж ард иргэд гадаадруу гарч давснаас өөр бараагүй байсан Монголын дэлгүүрийн лангуу хямд гурил, будаа бусад бараагаар дүүрч Монголчууд бид турж үхэх аюулаас аврагдсан.
5/ Ард түмэнд гай болсон идэж ханадаггүй коммунизмын үлдэгдэл бузар яаргачин МАН түүний улаан хамгаалагчид одоо ч гэсэн Таван толгой, Оюу толгойг гадаадын ломбарданд тавьж улам ихээр хулгай хийх зорилгоор ард иргэдэд хэдэн хүнд сая сая төгрөг тарааж өөрсдөө хэдэн тэр бумаар хээл хахууль авч гадаад улсруу оргон зайлж өөрсдийнхээ хийсэн бузар бүхнийг Ардчилсан намруу чихэж хумсаа нуусан ******р шиг нуусан гэмгүй царайлаад сууж байна .
6/ Бидний Монгол хэл бичгийг МАН хүчээр үгүй хийж өөрсдийгөө Монгол гээд байгаа бидийг үндэсний хэл бичгээ мэдэхээ байсан Хятадаар ярьдаг, харь гүрний бичгээр бичдэг Хятад Монголын *************хурлызууд болгосон нь харамсалтай үнэн. Монголчууд бидний оршин тогтнох гол үндэс болсон эд бая**********с ч илүү үндэсний хэл соёлыг үгүй хийсэн, Монголоо худалдсан бузар **************** МАН-ыг тараахын төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хөдөлгөөн, холбоод, ард иргэдийг манай хөдөлгөөнд нэглэхийг уриалж байна.
Мөн ард иргэд та бүхэн УИХ ын бие даагч гурван гишүүнийг их шудрага ариун улсууд гэж бодож байна уу ?
УИХ ын Болор чулуун Ганбаатар Даваасүрэн нар ч МАН ын арга барилаар худлаа шудрага эх оронч царайлаад эрх мэдэлтэй болж баяжсан дээрээ улам баяжихыг санаархаж явна. Энгийн иргэн бидэнд алгын чинээхэн ч газар олдохгүй байхад Болор чулуун Дорнод аймгийн төв дээр газрыг хэдэн га-гаар нь аваад 20-30 хаус бариулаад улам баяжиж байна.Төр засгийн эрхэнд байсан хулгайч луйварчдыг зөвхөн Ардчилсан нам л илрүүлж хэргийг нь хүлээлгэж байна. Бусад намынхан, бие даагч нар өөрсдийнх нь хулгайн хэрэг илэрчихнэ гэж айгаад хулгайч луйварчидаа илэрүүлж чадахгүй л байгаа биздээ . 88583399 ШҮХөдөлгөөн
Зочин · 2015/05/15
Сайханбилгийг анх сайд боллоо гэхэд нь би Алтанхуягийн хувилгаан дүр, ялгаагүй биз дээ гэж бодож байсан овоо өөр байна шүү. Алтанхуяг хурал дээрээ ерөнхий сайдыг загнаж зандарч байхыг бодоход өөрөөс нь илүү байж сайн засаглаж чадаад байгаа болохоор л тэгсэн байх мөн үү
Зочин · 2015/05/15
dorbitoi hiisen ajil alga bnda chadbar alga
Зочин · 2015/05/15
Улс Төрөө болиод эдийн засгаа аврий гэж хэлсэнсэн. Засгийн газраас бусад нь Улс Төр хийсэн хэвээр л байна
Зочин · 2015/05/15
Улс Төрөө болиод эдийн засгаа аврий гэж хэлсэнсэн. Засгийн газраас бусад нь Улс Төр хийсэн хэвээр л байна
Зочин · 2015/05/15
Нам нь, Их Хурал нь ажил биш улс төр хийгээд байгаа нь хүмүүст илүү хүрэх юм даа. Хүмүүсийн ухамсар ийм л байна даа
Зочин · 2015/05/15
Нам нь, Их Хурал нь ажил биш улс төр хийгээд байгаа нь хүмүүст илүү хүрэх юм даа. Хүмүүсийн ухамсар ийм л байна даа
Зочин · 2015/05/15
Хааяа нэг сайд нартай гэх шиг. Долоо хоногтоо нэг уулзаад шийдэл гаргаж байна, эд нар бүгд л ажил ш дээ