Орцонд хөөгдсөн бяцхан охин эмчийн хяналтанд, хамгаалалтанд байна
2015/05/16
Дархан-Уул аймгийн Шарын гол суманд хоёр настай охиноо байнга зодож, шөнөөр орцондоо гаргаж зогсоодог эх хүн байгаа талаарх мэдээлэл сошиал сувгаар тархаад буй. Энэхүү зураг, мэдээллийг хүүхдээ зоддог Булганаа гэх эмэгтэйн хөрш нь фэйсбүүк хуудсандаа байрлуулснаар хэрэг олонд ил болсон. Тэрбээр энэ эмэгтэйн харгис үйлдлийг хөршүүд нь олон удаа сумын цагдаад мэдээлсэн боловч “Хүүхдээ зодож болохгүй” гэсэн анхааруулгаас өөр дорвитой арга хэмжээ авдаггүй талаар бичсэн байсан билээ.
Мөн хөршүүдийнх нь зүгээс уг эмэгтэйд шаардлага тавьж хүүхдээ оруулахыг зөвлөхөд янз бүрээр доромжилж харааж хөөдөг аж. Тиймээс түүнийг сэтгэцийн ямар нэг өвчтэй байж магадгүй гэсэн хардлага байгаа гэнэ.
Харин Хүүхдийн төлөө үндэсний газраас уг асуудлаар ямар ч мэдээлэлгүй байж байгаад иргэдийн мэдээллийн дагуу холбогдох арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байна.
Тодруулбал, Шарын гол суман дахь Хүүхэд гэр бүл, хөгжлийн газрын ажилтнууд болон сумын цагдаатай хамтарсан баг уг асуудалд хамтарч ажиллаж эхэлсэн байна. Улмаар охиныг хамгаалалтад авсан талаар эх сурвалж мэдээллээ.
Мөн охинд ил харагдах шарх, сорви байхгүй, биеийн байдал, өсөлт хэвийн байгааг эмчийн үзлэгээр тогтоосон байна. Харин цаашид хэрхэх асуудал нь хараахан тодорхой болоогүй байгаа юм.
Мөн охины ээжийн асуудал болон цаашид охин асрамжийн газар очих эсэх асуудал тодорхойгүй байгаа ажээ. Гэвч бяцхан охины төлөө сэтгэлээ чилээж, туслахыг хүссэн ээж нар, мянган мянган иргэд байгааг энд дурдах нь зүйтэй биз ээ
24tsag.mn
Зочин · 2015/05/18
төрийн байгууллагуудын сонорт хүргэсэн хөршид баярлалаа, нөгөө төрийн төлөө ажиллаж байгаа хорооны дарга, нийгмийн ажилтнууд нь ийм амьдралтай байгаа хүүхдийн гэр орноор орж гарч мэдэж л байх ёстой баймаар юм, юу хийсэн гэж цалин авдаг юм болдоо хөөрхийс
Зочин · 2015/05/18
Iim shulmnuudad ur zayah gej, uiltei ch amitan bol doo. Tehdee hyalh amitny zaya zuv tiish ergesen baih aa. zuv amidral tuuniig ugtaasai. Burhan urshuug.
Зочин · 2015/05/16
өргөж авмаар байна,даанч удам ******тай гээд байх юмаа,яах вэ
Зочин · 2015/05/16
эвий дээ юугаа ч мэдэхгүй бяцхан амьтныг ингэж зовоох гэж. эцэг эхийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа адгууснуудыг гэм н**********ийг нь бодитоор нь мэдрүүлэх хэрэгтэй
Зочин · 2015/05/16
Тэжээж өсгөж чадахгүй бол улсын асрамжинд өгүүлэх хэрэгтэй. Тэндээс өргөж авах сайн санаатай хүн олдож л таараа
Зочин · 2015/05/16
evi evi evi.huurhii ohinig yaj bna.
Зочин · 2015/05/16
evi evi evi.huurhii ohinig yaj bna.