“Шүрэн бугуйвч” киноны Намуунаагийн дүрээр олны танил болсон жүжигчин бол Г.Золзаяа буюу Золоо.

Үргэлж шоу цэнгээнд явж байгаад папарацичдын овоо хараанд өртөж дуулиан тариад авсан бүсгүй. Үүнээсээ болж шоучин Золоо хэмээх нэрийг ч зүүгээд авсан. Эмэгтэй хүн эр нөхрөөсөө салахаараа гутардаг гэх үг ч байдаг тэр ч үнэний ортой гэдгийг түүний үйлдэл баталсан гэхэд болно.  "Би Тамираагаас салаад нэг хэсэг шоуддаг байсан" хэмээн мэдэгдэл хийж байсан удаатай.

Тэгвэл өдгөө шоучин гэх нэрнээсээ салж удирдагч болсон өөрийнхөө нэрээр нэрлэсэн салонтой болж амжилттай яваа бүсгүй сүүлийн үед өөрийнхөө бүтээж буй дүрээр шуугианы эзэн болж явна. Тэрбээр удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж буй дэлгэцийн бүтээлд гол дүрийг бүтээсэн гэнэ. Энэхүү бүтээлд түүний ээлжит амрагаар жүжигчин Ууганаа тодордог бөгөөд найз залуутайгаа дотно харилцаанд орж байгаад гардуулдаг гэнэ шүү. 

Д.Ана