"Альтернетив" урсгалаар уран бүтээлээ туурвидаг дуучин Отгоог монголын рок попын хөгжим сонирхогчид дууг нь сонсох дуртай. "Нэгэн залуу", "Заримдаа л", "Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч", "Гитарын дуу", "Битvv орчлон намайг нээ", "Би ч үгүй" зэрэг хит дуугаараа олны танил болсон уран бүтээлч.

Түүнийг Альтернатив рок, поп урсгалыг Монголд оруулж ирсэн хамгийн анхны эмэгтэй дуучин гэж мэргэжлийнхэн үнэлдэг. Тэрбээр хэсэг хугацаанд уран бүтээлийн завсарлага авсан. Учир нь гурван хүүхдийн ээж, халамжит гэрийн эзэгтэй болсон юм.

Бага охин нь 1 нас хүрч том болж байгаа болохоор дууч бүсгүй уран бүтээлийнхээ ажилдаа шамдан ороод тун завгүй яваа гэсэн. Телевизийн нэвтрүүлэгт уригдан ороход нь хүү, охин хоёр нь дагаж явжээ. Хүүхэд болсон хойно тэд үймүүлж ээжээсээ багахан зэмлэл хүртсэн нь дуулдав. Ингээд түүний хөөрхөн хүүхдүүдийнх нь зургийг энэ удаад онцлон хүргэж байна.

Д.Ана