Гишүүн С.Оюун өөрийгөө онигоонд оруулжээ. Тэрбээр ордонд явж байгаад гишүүн асан Д.Батбаяртай таарсан аж. Харин 

Кёкүшюзан маань том бандийгаа дагуулсан явж гэнэ. Гэтэл С.Оюун “Ямар хөөрхөн хүү вэ? Яг Жавхлан байна шүү” гэжээ. Д.Батбаяр ч дурамжхан, хажуугаар нь дуугүй шахуу өнгөрчээ. Тэгсэн С.Оюун гишүүн гэнэт эргэж харснаа “Эдний эхнэр чинь Жавхлан бил үү, Баясгалан бил үү?” хэмээн өөрөөсөө асууж алмайраад хоцорчээ. Ийнхүү гишүүн С.Оюуныг амьд онигооны эзэн болгож сошиал ертөнцөөр шуугиж байна. 

“Эрхэм гишүүн ээжийг нь андуураа л биз дээ. Гэтэл юун сүртэй юм бэ?” гэх хүмүүс ч байгаа юм. Д.Батбаяр дарга ч амин хайртай хүүг нь ээжийнх нь уран бүтээлийн хамтрагч байсан С.Жавхлантай андуурахаар яаж дуртай байх билээ дээ.