”Цензургүй яриа” нэвтрүүлгийн нууц ноёнтон, багтай хүн Н.Дугар гэгч хэн бэ?
2015/05/18
"Цензургүй яриа" нэвтрүүлгийн оролцогчоор баг зүүж, нэр зүсээ нууцалсан хүн оролцсон нь багагүй шуугиан дэгдээснийг та бүхэн санаж байгаа биз ээ.
Хамгийн сонирхолтой нь зарим нэг хүнд Тавантолгойн улс төр гээд л шулуухан ярьж эхэлсэн түүний үг ярианаас илүүтэй хэн гэгч вэ гэдэг нь л сонин болж үлдсэн нь нууц биш.
Ёстой л таавар таалгаж байгаа мэт сошиал ертөнцөөр нэг юм болсон. Таамаглалууд дэвшүүлж эхэлсэн. Зарим нь бүр чихний үрчлээс, дуу хоолойных нь өнгийг сонжихоор ахимаг насны хүн байж магадгүй гэж ч ярьж сууна лээ.
Тэгвэл энэ бүх асуултуудын төгсгөлд “нууц ноёнтон”-ы нэр тодорхой болсон. Тодруулбал, Дугар гэж хүн болохыг хаа нэгтэйгээс, магадгүй танидаг нэгнээс нь “бор шувуу” болгон нисгэсэн.
Гэвч нэр нь тодорхой ч багтай хүн хэвээр үлдсэн түүнийг юу хийдэг, ямар албан тушаалтай, хэр архивтай, ямар зүс царайтай зэрэг нь одоо ч тодорхойгүй байгаа.
Магадгүй улс төрч, эдийн засагчдаас эхлээд учир мэдэх хүмүүс ярьж байгаа зүйлийг нь сонсоод л төвөггүйхэн таамагласан байх. Гэвч олон нийтийн дунд Дугар гэж яг хэн бэ гэдэг одоо ч сонин байгаа юм.
Сэтгүүлчийн тайлбарласнаар тэр хүн манай улстөрчдийн тухай олон зүйлийг өгүүлэх тул аюулгүй байдлаа бодолцож ийнхүү баг зүүж оролцохоор болсон гэдэг.
Гэсэн хэдий ч яваандаа багтай хүн ил гарах нь тодорхой гэдгийг сэтгүүлч ч, нэвтрүүлгийн хамт олон ч гадарлаж байсан байх. Тэгэхээр одоо аюулгүй байдлаа бодолцох асуудлыг л хэрхэх вэ гэдэг л сонин байгаа юм.
Юутай ч манай сайт багтай хүний зургийг дэлгэж байна. Энэ хүн бол улс төр судлаач Н.Дугар юм.
Тэгэхээр улс төрийн хүрээнийхний тухай мэдээлэл маш өндөртэй нэгэн хүн "Цензургүй яриа"-нд оролцсон гэсэн үг.
Тэрбээр Сү.Батболд Тавантолгойг төрд буцааж өгөхдөө аав ээж хоёртоо "Ийм муухай шуналтай хүүхэд төрүүлээгүй дээ" хэмээн загнуулж, найз нөхдөөрөө шахуулж өгсөн бөгөөд Н.Энхбаярын "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгээр орохдоо ярьсан яриаг харьцуулан нэлээдгүй зүйлийг өгүүлсэн юм.
Мөн С.Баярын сүүлийн үед дэгдээд байгаа гадаад дахь олон хаусны шуугианыг багтай хүн үнэн хэмээн баталсан төдийгүй гурвыг нь Оюутолгойн гэрээ зурагдахаас өмнө бэлэглэлийн шинжтэйгээр өөрийн болгож авсан хэмээсэн юм.
Энэ мэтээр Тавантолгой болон улстөрчдийн хутгалдсан олон явдлыг ярьсан багтай эрхмийн яриа үнэхээр бодит үнэн үү, эсвэл багтай гүтгэлэг төдий байв уу гэдгийг уншигчид ялгаж салгана биз. Юутай ч хэн гэдэг нь ил боллоо, мөн ямар зорилгоор цээжинд нь буй архиваа ярив гэдгийг ч олон түмэн гадарлаж байгаа биз ээ.
Зочин · 2015/05/18
баг зүүж байж олон түмний анхаарлыг татлаа ш дээ тэгэхгүй бол нөгөө олон юм ярисан мальгаруудаас ялрахгүй .Одоо үүнийг үзсэн хүмүүс нэгийг бодож хоёрыг тунгаах хэрэгтэй...
өндөр болгох нууц · 2015/05/18
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ8 МИР, МАЖЕСТИК8 АЗ ХУР8 АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2015/05/18
Аймшиггүй хутгуур эр нэг гарч ирлээ дээ.Ийм ******ын амьтад амьдралын минь замд олонтоо тохиолдож байсан.
Энхтөр · 2015/05/18
Ийм арвин цуглуулгатай байж өөрийн биеэр шүүхэд хандаж хэрэг үүсгэх хэрэгтэй .Эсвэл хэн нэгний захиалгат шантааж хийх ************ болгож ашигладаг юм уу? Монгол улс газар нутаг,хүн ард хэцүү байдалтай байна шүү дээ.
Зочин · 2015/05/18
Уучлаарай та үнэхээр л тийм их юм мэддэг хүн байсан юм бол баг маг гэж маяглахгүйгээр шууд л ярилцлага өгч ард түмнийхээ хамгаалалтанд орсон бол сайн байсан юм даа.Гэхдээ та одооч оройтоогүй шүү.