Л.Цог Цагаан суварга”-ын ордын асуудлаар ҮХЦ-д хандлаа
2015/05/19
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болох “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэсэн Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэхийг тогтоох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан маргааш 9.30 цагаас эхэлнэ. Мэдээлэл гаргагч УИХ-ын дэд дарга Л.Цог бөгөөд харин УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат оролцох аж.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Зочин · 2015/05/19
zub .tur ezenshih estoi