Энэхүү гэрэл зураг дээрх эрхэмийг зураглаач, найруулагч Д.Ангараг гэдэг. Түүнийг “Бодлын хулгайч”, “Миний хөрш чөтгөр”, “Ану хатан” зэрэг уран бүтээлээр кино сонирхогчид илүүтэй сайн мэднэ. Тэрбээр Америкийн кино академийн 86 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд оролцсон авьяастан. 

Эрт орой нэгэн цагт Монголын кино бүтээгчид бид энэхүү хорвоо ертөнцийг уярааж "Оскар"-ын цомыг Монголдоо авч ирнэ хэмээдэг уран бүтээлч.  Өдгөө Холливудад хийгдэж буй шинэ бүтээл дээр зургийн найруулагчаар ажиллаж яваа. Тэгвэл Бээжинд зураглаачийн мэргэжил эзэмшиж манайдаа л толгой цохидог найруулагч залуу том хүүгээ зураглаач болгохоор шийдсэн бололтой. 

 

Энэ бяцхан хүүг А.Азмарал гэдэг. Аавынхаа ажлын талбар дээр ирж кино хэрхэн бүтдэг тухай зах цухаас нь мэдэж авч буй төрх. А.Азмарал хүү одоогоор өөрийнхөө мэргэжлийг зураглаач хэмээн тодорхойлсон гэнэ. Түүнд аав нь хөдөлгөөнт зургийг яаж авдаг тухай зааж өгсөн байна. 

Ирээдүйн Холливудын зураглаач хүүгйин гэрэл зургаас сонирхуулья. Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанаа гаргасан мундаг зураглаач болоорой хэмээн уншигчдынхаа өмнөөс бяцхан хүүг урмын үгээр мялаая. 

Д.Ана