Цусны хорт дутмагшилтай Э.Цэрэнтогтохт зориулсан хандивын тоглолт 05.27-нд болно
2015/05/21
Хойморь нутгийн хүү Э.Цэрэнтогтох нь Үндэсний лабортари Эрдмийн далай цогцолбор сургуулийн 11а ангид суралцдаг. Ид сурч боловсрох, өсвөр насандаа хүндээр өвчилж удаан хугацаанд эмчлүүлсээр өнөөдрийг хүрсэн.
Уг өвчин нь Монгол улсад эмчлэгдэх боломжгүй ховор тохиолддог учраас БНХАУ-ын Бээжин хотын Цэргийн төв эмнэлэгт ясны чөмөг шилжүүлэн суулгуулахаар болсон. Хагалгааны зардал 130 сая төгрөг болж байгаа бөгөөд уг мөнгийг цуглуулахаар олон арга хэмжээг Хөвсгөл аймгийн оюутны холбооноос зохион байгуулж байгаа юм. Тухайлбал:
- “Тэмүүлэл challenge”-ийг энэ сарын 10-28-ны өдрүүдэд Фэйсбүүкээр дамжуулан зохион байгуулж байгаа.
- Их дээд сургуулиудад хандивын аянг зохион байгуулж өнөөдөр дууссан.
- Энэ сарын 23-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 18-21 цагт flash mob хийхийн зэрэгцээ хандивын аяны арга хэмжээнүүдийг зохион байгуулах
- “Нэг сэтгэл-Нэг амь” хандивийн тоглолтыг энэ сарын 27-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд тус тус зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ. Тоглолтод рок, попын ихэнх одод оролцох ажээ.
Үүнтэй зэрэгцэн Хөвсгөл аймагт “Бид нэг ангийнхан” аян өрнөөд байгаа юм байна.
Эмчилгээний төлбөр болох 130 сая төгрөгийг олох ажлыг Хөвсгөл аймгийн оюутны холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтын талаар болон аяны тухай мэдээллийг 8840-7056, 9017-1324 дугаарын утаснаас авах боломжтой.
Э.Цэрэнтогтохт хандив өргөх бол:
Хаан банкны 5007-9601-83
Төрийн банкны 1088-0028-7045 тоот данс руу мөнгө шилжүүлэх боломжтой.