БНХАУ-ын хоёр иргэнийг шунахайн сэдэлтээр хөнөөсөн хэрэг 2015 оны хоёрдугаар сарын 11-ны ням гарагт гарсан. Тодруулбал, 2015-02-11-ний  23.40 цагийн орчимд Баянгол дүүргийн хоёрдугаар хорооноос нэгэн иргэн хүн амиа алдсан байгаа талаарх дуудлагыг цагдаагийн байгууллагад өгсний дагуу цагдаа нар очиж очиж шалгахад хоёр иргэн гадны нөлөөтэй амиа алдсан байдалтайгаар олдсон юм. Мөрдөн байцаалтын явцад хохирогчдын гэрээс 210 орчим сая төгрөг буюу их хэмжээний мөнгө алдагдсан нь тогтоогдсон байдаг. Улмаар хэргийн мөрөөр 700 гаруй цагдаа ажиллагаа явуулж 6 цагийн дотор сэжигтэн болох этгээдийг нотлох баримтан дээр үндэслэн Дархан-Уул аймгаас баривчлан саатуулсан. Сэжигтнүүдийн хоёр нь дээрэмдсэн мөнгөөрөө хойд хөрш рүү гарах гэж байгаад цагдаа нарт баригдсан байдаг

Тэгвэл энэ хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж шүүхэд шилжээд байна.  Тодруулбал  хэргийг  үйлдсэн  Г нарын дөрвөн хүнийг  2015-06-03-ны өдөр  Дүүргийн эрүүгийн хэргийн 2-р шүүхэд  шүүхээр болжээ.  Тэдэнд Эрүүгийн хуулийн  91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.11, 91.2.12, 91.2.16-г үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн байгаа.  Хэрвээ шүүх тэднийг гэм буруутай гэж үзвэл арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэх юм байна.  

Амиа алдсан хятадуудын хувьд манайд арьс түүхий эдийн ченж хийгээд удаж байсан бөгөөд сэжигтэнүүдийн нэгэнтэй нь их ойр дотно танилууд байсан ажээ. Уг хэрэгт сэжиглэгдээд байгаа Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суугч 26 настай Г  нарыг  өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа.

 

А.Баярмаа