“Тэнүүн огоо”, “Тулга огоо”, “Тэнүүн дэлгэр” автобус компанийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгээд байна
2015/05/26
Нийтийн тээврийн 21 компанийн 1000 гаруй автобус нийслэлийнхэнл үйлчилдэг. Тэгвэл уг 21 компанийн гуравт нь шалгалт хийхэд улсад онц их хэмжээний буюу 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгахын зэрэгцээ “Тэнүүн Огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг, Ерөнхий нягтлан бодогч н.Ариунаа, “Тулга огоо”, “Тэнүүн дэлгэр” автобус компанийн удирдлагуудыг хорих 461-р ангид саатуулаад байгаа. Тэднийг АТГ-аас бус цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэнэ.
Төрөөс нийтийн тээврийн унаагаар үнэ төлбөргүй зорчих унааны зардал болох нөхөн олговрыг аж ахуй нэгжүүдэд олгохдоо явсан тоо, цаг, эргэлт зэргээс хамаарч мөнгөн хэлбэрээр нөхөн олговор олгодог. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг тухайн аж ахуй нэгжүүдэд шалгалт явуулахад тухайн автобус үйлчилгээнд гарахдаа бүртгүүлдэг МТ150 гэж GPS/байршил илрүүлэгч/ тоног төхөөрөмжийг нэг машинд олноор байршуулж, нийтийн тээврийн автобус үйлчилгээнд явж буй мэтээр хуурамч баримт бүрдүүлж тухайн төхөөрөмжийг станцуудад бүртгүүлэх замаар улсад онц их хэмжээний хохирол учруулсан байна. Уг хэрэгт Нийслэлийн нийтийн тээврийн газрын ажилтан оролцсон байж болзошгүй гэдгийг эх сурвалж хэлж байна.
Нийслэлийн нийтийн тээврийн газраас 2014 оны “Тэргүүний байгууллага”-аар “Тэнүүн огоо” ХХК-ыг шалгаруулсан байдаг. Харин шилдэг нь ингэж улсад хохирол учруулахаар бусад нь яах бол...
Зочин · 2015/05/26
ajilchiddaa bair ogloo barilaa ged bsan ih bayn humuus ym shig bna lee.bus company aimaar ashigtai ajildgiin bnshdeeee