"Гоёл-2014" наадмын топ модель С.Ариунбилэг 13 жил загварын тайзнаа монголын шилдэг дизайнеруудын хувцсыг амилуулсан гэдэг.

Загварын тайзан дээр гаргасан амжилтуудаасаа гадна гадаад дотоодод зохиогдсон хэд хэдэн миссийн тэмцээнээс шагнал хүртсэн. Мөн загвар өмсөгч Т.Уранзултай хамт "Cherful" нэртэй хамтлаг байгуулан "Испани аялгуу" хэмээх дууг дуулж дүрсжүүлэн чамгүй дуулах авьяастай гэдгээ тунхаглаад авсан удаатай. Тэрбээр топ болсон даруйдаа нөхрөөсөө нүүрээ бууруулж шинэхэн амрагтай болсон хэмээн шуугиан дэгдсэн. 

Түүний шинэ амраг П.Мөнхтулга "хаалганы чинь цаана ирээд буцлаа. Чи бид хоёр учрах хувьгүй байж" гэж харуусан бичиж салсан гэдгээ олод мэдэгдсэн билээ. Шар хэвлэлүүд топ бүсгүйг өөрийн төрсөн охиноо орхисон гэж цоллох болсон Тэгвэл эл ярианд С.Ариунбилэг "Дэргэдээсээ алхам ч холдуулахгүй хайрлаж өсгөсөн охиныхоо төлөө ажиллаж амьдарч яваа жирийн нэгэн эмэгтэй юмсан. Яагаад гадуур охиноо хаясан гэж яриад байгааг огт ойлгохгүй юм" гэлээ. 

Үртэй хүн жаргалтай үндэстэй мод цэцэглэдэг гэдэг үг бий. С.Ариунбилэг үүний адилаар жаргаж яваа монгол эмэгтэй, эх хүн. Олны танил байна гэдэг хэцүүгийн зовлон энэ дээ. Сайхан гэр бүл, үр хүүхэд рүү нь дайрч элдэв зүйл ярих нь хэцүүхэн ч гэлээ үнэн ямагт ялдаг хойно.

Д.Ана