"Гэгээн муза"-гийн эзэн Д.Оюунзулын зургаас
2015/05/27
“Ах дүүс” уран сайхны кинонд тоглон, анхны дүрээ амжилттай бүтээсэн залуу жүжигчин Д.Оюунзулыг танихгүй хүн ховор биз ээ. “Шилдэг өнгө”, “Х-Түц” продакшны томоохон тоглолтод оролцож явсан туршлагатай жүжигчин бүсгүй сүүлд "Бардо" уран сайхны кино, "Сэрүүн хасын нууц" эмгэнэлт драмын жүжиг, "Хүний дуу хоолой" сюрреалист моно драм зэрэгт тоглож, чадварлаг уран бүтээлч гэдгээ харуулаад авсан.
Тэрбээр “Блэк Бокс” театрын тайзнаа анх удаа тавигдсан Францын алдарт яруу найрагч, зохиолч, жүжгийн зохиолч, зураач, кино найруулагч Жан Коктогийн “Хүний дуу хоолой” моно драмын гол дүрээрээ "Гэгээн муза" хүртсэн юм. Түүний хувийн гэрэл зургаас хүргэж байна.
Д.Ана
Сэтгэгдэл | Анхаарах зүйлс |
Захидал илгээх бол энд дарна уу !